Main » 2011 » аравдугаар сар » 30 » "Хамтдаа" нэвтрүүлгийг хамтдаа хийдэг хосууд
7:40 PM
"Хамтдаа" нэвтрүүлгийг хамтдаа хийдэг хосууд

Нэгэн үе 25 дугаар суваг телевизийн "Танайд хоноё” нэвтрүүлгийг хэсэг зуур хөтөлж байсан сэтгүүлч Тэнгис хувийн студи байгуулж NTV телевизд "Хамтдаа” нэвтрүүлгийг хийж хөтлөх болсон. Олны танил урлаг соёлын одуудын гэрт нь очиж найзуудтай нь уулзуулдаг уг нэвтрүүлэг NTV телевиздээ рейтингээрээ гуравдугаарт бичигддэг. Угаас ажилдаа сайн гэж үнэлэгддэг сэтгүүлч Тэнгис нэвтрүүлгээ хайртай бүсгүй жүжигчин Цэнгэлийнхээ хамтаар хийх болсон байна. Цэнгэлийг манай үзэгчид, "Сайн уу амьдрал минь” киноны Сарнайн дүр, "Боолын гэрээ” киноны Солонгоогийн дүрээр таньдаг болсон. Хамтдаа амьдарч байгаа хосууд өөрийн студийн бүтээлээ хийхдээ хамтдаа хийж, Тэнгис сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэж, жүжигчин Цэнгэл харин зураглаачийн үүргийг гүйцэтгэсэн шигээ бие биедээ хачин их санаа тавьж ажлаа амжуулж явна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 669 | Added by: beatbox_battle | Tags: Хамтдаа нэвтрүүлгийг хамтдаа хийдэг | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]