Main » 2011 » аравдугаар сар » 10 » Харумафүжи хуримлана
8:30 PM
Харумафүжи хуримлана
 

Улсын заан Р.Давааням агсны бага хүү, Мэргэжлийн сумо бөхийн уран барилдаанч озэки Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр Японд хуримын ёслолоо хийхээр болжээ. Сумогийн ёс жаягийн дагуу ёслол үйлдэх хуриманд Монголоос түүний найз нөхөд, хамаатан саднаас бүрдсэн 30 гаруй зочин уригдан, уржигдар арлын орныг зорьсон байна. Монголын ард түмний хайрлан хүндэтгэдэг бөхчүүдийн нэг Харумафүжи одоогоос жилийн өмнө буюу 2010 оны есдүгээр сарын 29-нд өөрийн сүйт бүсгүй М.Баттуулыг албан ёсоор танилцуулж байсан. Хосууд удалгүй үрийн зулай үнэрлэж, охинтой болсон. Харумафүжигийн эхнэр Ивате их сургуулийг энэ жил дүүргэсэн гэдэг. Сумочдын уламжлалт ёс жаягийн дагуу хуримын ёслолыг гүйцэтгэх бөгөөд озэкигийн төлөвлөснөөр бол хосуудын Монгол дахь хурим ирэх онд болох сурагтай.

Views: 500 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]