Main » 2011 » аравдугаар сар » 11 » Хатагтай Э.Туул Парис Хилтоны дотны найз
10:10 PM
Хатагтай Э.Туул Парис Хилтоны дотны найз
 

О.Содбилэгийн эхнэр Э.Туул нь олны дунд брэнд хатагтай гэж нэрлэгддэг ба эдийн засаг бизнесийн хоёр ч магистрийн зэрэгтэй, өөрийн гэсэн барилга, хөдөө аж ахуйн компанитай тэрээр өөрийн гоо үзэсгэлэн, зан ааш биеэ авч явах байдлаараа монголдоо төдийгүй гадныханыг хүртэл гайхшруулсаар байна. Саяхан тэд найз Хилтон зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтоны урилгаар америкийн тамирчид дуучид одуудтай хамт Ибиза явж тэдэнтэй нэгэн үдшийг хамтдаа шоудаж амарч өнгөрөөсөн ба тэд монгол залуучуудын биеэ авч явах байдлыг шагшин магтсан гэнэ.

Бага наснаасаа Швейцар, Джорж Тауны Их Сургуульд Доналд Трамп, дэлхийн тэрбумтан Рокэфэлэр, Ротшийлдийн хүүхдүүдтэй хамт суралцан өндөр боловсрол эзэмшсэн О.Содбилэгтэй дэлхийн томчууд үерхэх болсон шалтгаан нь төлөв даруу зан, биеэ зөв авч явдаг байдал нь таалагдсаных бололтой. Найзуудынхаа урилгаар олон орноор ажил хэргийн уулзалт айлчлал хийдэг тэрээр Кувейтийн хааны гэр бүлийн дотны найз хүндэт зочин нь бөгөөд хааны ордонд хүртэл саатан тухалдаг гэнэ.

 






http://yahuu.mn/admin_uls/snews/11/fdsg4444455.jpg

Views: 595 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]