7:14 AM Хийлч Дээгий: Би хамгийн аз жаргалтай эмэгтэй | |
"Үлэмжийн чанар”, "Хэнтийн өндөр ууланд” гээд олон сайхан аязуудаар ард түмнийхээ сонорыг мялааж явсан хийлч Дэлгэрцэцэг сүүлийн үед нам жимхэн байх болсон. Үрийн зулай үнэрлэж, гэр бүлийн амьдралд ууссан түүнийг хэдийд тоглолтоо хийх бол гэж хүлээсэн хүн олон байдаг. Ямартаа ч, Дээгий бусад хүүхнүүд шиг гадаад нөхрөө дагаад харь орон руу явчихалгүй эх орондоо хангалуун сайхан амьдарч байгаа. Монголд сууж байсан дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй дэр нэгтгэсэн хийлч бүсгүй хувийн амьдралаа тун ч их нууцалдаг юм билээ. Тэгэх тусам олны сонирхлыг татах Дээгийгийн нөхөр нь Малайз улсын эдийн засагч Meyanathan Saha гэх нэр нөлөө бүхий эрхэм байдаг аж. Юутай ч 30 гаруй насны зөрүүтэй хосууд хүүгийнхээ хамт аз жаргалтай амьдардаг байсан сүүлийн үед хийлч бүсгүйг хүүтэйгээ хоёулхнаа амьдарч байгаа тухай мэдээлэл урлагийнхны дунд яригдах болсон нь гайхалтай. Энэ талаар түүнээс лавлахад "Ийм ор үндэсгүй яриа хаанаас, хэн гаргасныг мэдэж байна. Гэхдээ миний амьдрал тайван амгалан байна. Би хамгийн аз жаргалтай эмэгтэй” хэмээн хариулсан юм. | |
|
Total comments: 0 | |