Main »
2011 » 12-сар » 21 » Хятад: Хүү 50 000, охин 30 000 юань
6:58 AM Хятад: Хүү 50 000, охин 30 000 юань |
|
Хятад
30 жилийн өмнө эхлүүлсэн хүн амын нөхөн үржихүйн бодлогынхоо горыг
амсаж буй тухай Илаия Мария Сала La Stampa сонинд бичжээ. БНХАУ хүн
амын нөхөн үржихүйг багасгах зорилгоор "Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого
явуулснаар нийгмийг хамарсан асуудалтай болсон.
Эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээний улмаас төлбөрийн чадвартай хятад
эрчүүдэд гадаад эхнэрийг санал болгох гэр бүлийн агентлагууд борооны
дараах мөөг мэт олширсон. Хэдийгээр энэ агентлагууд хуулийн хүрээнд ил
тод үйл ажиллагаа явуулдаг ч Хятад болон хөрш орнуудаас хулгайлсан
эмэгтэйчүүдийн наймаа цэцэглэх болсон юм.
Хэбэй мужийн цагдаагийн байгууллага сүүлийн хоёр жилд хулгайлагдсан 3500
хүүхэд, эмэгтэйчүүдийг сулласан тухай Хятадын хэвлэл мэдээлж байна.
Гэмт хэргийн бүлэглэлүүд Монгол, Хойд Солонгос, Бирм, Вьетнамтай
хиллэдэг Хятадын нутгуудад үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болсон
байна. Хятадын хэвлэлүүдэд хулгайлагдсан болон хорионд байсан
эмэгтэйчүүдийн тухай сэтгэл сэрдхийм мэдээлэлүүд гардаг. Гэхдээ энэ
бүхэн зөвхөн ил тод болсон буюу илэрсэн цөөн тохиолдлууд юм байна.
Хэбэй мужийн Улсыг аюулаас хамгаалах зөвлөлийн гишүүн Янг Цели "2009 онд
эхэлсэн хүний нууц наймааг илрүүлэх ажиллагааны үеэр 429 гэмт
бүлэглэлийг бут цохиж, 556 гэмт хэрэгтнийг баривчилсан” тухай мэдээлжээ.
Саяхан Шандуй мужид хүүхэд төрүүлүүлэх зорилгоор бүсгүйчүүдийг хорьж
байсан гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Гэмт хэрэгтнүүд шинээр төрсөн
хүүхдүүдийг хүүхэд өргөж авах хүсэлтэй иргэдэд зардаг байна.
Наймаачид эрэгтэй хүүхдийг 50 мянган (6000 евро), охидыг 30 мянган (3500 евро) юаниар зардаг юм байна. |
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 830 |
Added by: beatbox_battle
| Tags: охин 30 000 юань, Хятад: Хүү 50 000
| Rating: 0.0/0 |