Main » 2011 » есдүгээр сар » 10 » Хятадад эмчилгээ хийлгэвэл эрүүл эрхтнээ алдана
10:43 PM
Хятадад эмчилгээ хийлгэвэл эрүүл эрхтнээ алдана

Манай улсын эрүүл мэндийн салбарт цөөнгүй шинэчлэлт хийж, эмнэлгүүд тоног төхөөрөмж, байраа сайжруулсаар байгаа. Харин иргэд гадны эмнэлгийг шүтэн, гадагшаа эмчилгээнд явсаар байна. Бэл бэнчинтэй нэг нь АНУ, Солонгос руу явж байгаа бол иргэдийн дийлэнх нь Хятад руу эмчилгээнд явж байгаа юм. Хятадад эмчилгээ хийлгэсэн зарим иргэд өвчнөөсөө салчихлаа, эрхтнээ солиулсан гэх боловч эх орондоо эргэн ирээд амиа алдах явдал цөөнгүй гарч байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн жил нэгэн эмэгтэй бөөрний өвчин нь даамжирч улмаар хавдартай гэсэн оноштойгоор урд хөршийг зорьжээ. Тэрбээр өвчтэй бөөрөө авахуулсны дараа биеийн байдал нь эрс дээрдсэн байна. Гэсэн ч тун удалгүй дахин бие нь муудаж сэхэл авалгүй байсаар хорвоог орхижээ. Талийгаач эмэгтэй өөрийнхөө өвчинтэй хэзээ ч эвлэрдэггүй байсан бөгөөд нас барахаасаа өмнө өөрийнхөө цогцсыг ЭМШУИС-ийн оюутнуудад өгөхийг захижээ. Гэрийнхэн нь талийгаачийн гэрээслэлийн дагуу ЭМШУИС-ийн оюутнуудад өгсөн байна. Гэтэл хэд хоногийн дараа талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийсэн хүмүүс өрөөсөн бөөр нь байхгүй байгааг ар гэрийнхэнд нь хэлснээр үхлийн шалтгаан нь тодорхой болсон байна. Хятад эмч нар талийгаачийн хавдартай бөөрийг нь авахаар мэс засал хийхдээ эрүүл бөөрийг нь аваад өвчтэй бөөөрийг нь үлдээсэн байжээ. Тиймээс иргэдэд анхааруулахад гадагшаа эмчилгээнд явах, тэр дундаа Хятад руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай бол сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Views: 546 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]