Эмээлт захад хонины арьс 18500-19 мянгаар зарагдаж байгаа бол ямааны арьс 20 мянгад хүрчээ. Ямааны арьс цаашид илүү үнэд хүрэх магадлалтай байгаа гэнэ. Тиймээс ирэх жил ноолуурын үнэ өндөр гарна хэмээн ченжүүд дүгнэж байлаа. Түүнчлэн адууны арьс өлөнтэйгөө бол 40 мянга, харин өлөнгүй арьс 30-32 мянгад борлуулагдаж байна. Харин үхрийн арьс 30 мянган төгрөг байна. Эмээлт зах хөл хөлгөөн ихтэй байгаа гэнэ. Тус зах дээр өдөрт зургаан мянга гаруй хонь, ямааны арьс борлогддог байна. Түүнчлэн тус зах дээр Хятадууд малын мах нууцаар авч эхэлжээ.