Main »
2011 » 11-сар » 6 » Хятадын 40 сая эр Монголоос эхнэр авна
3:24 PM Хятадын 40 сая эр Монголоос эхнэр авна |
Дэлхийн хүн амын статистик мэдээнд урд хөршид маань 40 сая гоонь эр байна гэсэн судалгааг гаргажээ. Тэднээс
"Хаанаас эхнэр авах гэж байна" гэж асуухад хамгийн ойрын улсуудаас
болон монгол бүсгүйчүүдээс гэж хариулжээ. Эрчүүд маань хаана байгаа
болоод харийн залуус монгол охидыг уургалах гэж сая, саяараа ярьж
байгаа юм бол. Манай
Статистикийн газраас хүн амын тоог хүйсээр нь гаргахад 1000 хүн тутамд
эмэгтэйчүүдийн эзлэх хувь хоёр ба түүнээс дээш байжээ. Тооллогоос
тооллогын хооронд хүн амын хүйсийн харьцаа өөрчлөгддөг. 1989-2000 онд
эмэгтэйчүүдийн тоо 3.5, эрчүүд З.1 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн
оны эхний хагас жилийн төрөлтийг хүйсээр нь авч үзвэл 13765 эрэгтэй,
13063 эмэгтэй хүүхэд төржээ. Энэ нь хятад эрчүүдээс монгол бүсгүйчүүдээ
"нууж" чадахаар харагдавч хангалтгүй гэнэ.
Манай эрчүүд амьдралаа дээшлүүлж, сайхан амьдарч болох улс орон руу
хэдэн мянгаараа явдаг. Эрүүл чийрэг, боловсролтой эрчүүд эргэн ирэхдээ
ямар нэг архаг хууч өвчтэй болдог нь харамсалтай. Ер нь эр хүнийг
гаргадаггүй эмэгтэй хүнийг оруулдаг байх нь улс үндэстний баримтлах
ёстой бодлого баймаар.
Өнгөрсөн оны судалгаагаар 3933 гэрлэлт бүртгэгдсэн бол цуцлалт нь 1631
байх юм. Тогтвортой гэр бүл 2302 гэж бодохоор чамлалттай тоо. Энэ бүхэнд
гадагшаа чиглэж буй ажиллах хүчний урсгал нөлөөлж буй. Нэгэн танилын
маань нөхөр Солонгост ажиллахаар очоод хамт амьдарч байсан бүсгүйдээ
дурлаж тэндээ үлдчихсэн.
Одоог хүртэл гэр бүлийн-хэн нь түүнийг ирнэ гэж хүлээдэг. Энэ мэтээр
салсан гэр бүл, өнчирсөн хүүхдүүд Монголд олон байна. Монгол цус эрүүл
байх ёстой. Урд хөршид үерлээд буй эрчүүдийн "давлагаа"-г зогсоох талаар
хаана хаанаа бодох цаг болжээ.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 578 |
Added by: beatbox_battle
| Tags: Play boy сэтгүүл Монгол бүсгүйд зур
| Rating: 0.0/0 |