Main » 2011 » аравдугаар сар » 21 » Хятадын эрдэмтэн нууц алджээ
2:34 PM
Хятадын эрдэмтэн нууц алджээ
 

Хятадын эрдэмтэн Кезуй Хуань Америкийн хоёр ч компанийн үйлдвэрлэлийн нууцыг Хятад, Германы талд задруулснаа хүлээжээ.
Хуанийг АНУ-д эдийн засгийн тагнуул хийсэн хэргээр шалгаж байсан аж. Энэ хэрэг нь худалдааны нууцыг Хятадын компаниудад задруулсан хамгийн сүүлийн жишээ юм. Кезуй Хуань АНУ-ын иргэний харъяалалтай боловч Хятадад төрсөн байна. Тэрбээр Америкийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Dow AgroSciences”, "Cargill Inc” компанид ажиллаж байсан байна.
Үйлдвэрлэлийн нууц задруулсан хэргээр Кезуй Хуаньд 25 жил шоронд хорих ял оноох юм. Кезуй Хуанийг Америкийн иргэншлээ ашиглан хөдөө аж ахуйн томоохон компанийн үйлдвэрлэлийн нууцыг задруулсан гэж АНУ-ын ерөнхий прокурор Лэнни Бройер буруушаажээ. Энэ хэргээс нэг жилийн өмнө Хятадын нэгэн инженер "Ford Motors” компанийн үйлдвэрлэлийн нууцыг Хятадын машин үйлдвэрлэгчдэд задруулсан нь тогтоогдсон билээ.

 
Category: Мэдээ мэдээлэл | Views: 676 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]