Main »
2011 » есдүгээр сар » 7 » Хятадын хортой хүнсний ээлжит дуулиа
6:33 PM Хятадын хортой хүнсний ээлжит дуулиа |
Хятадын хортой хүнсний ээлжит дуулиан
-Махны үйлдвэрүүд нь астмад уудаг эмээр гахайгаа тэжээдэг байжээ-
Меламинтай сүү, өнгө оруулагчаар будсан хуучин талх, формальдегидтай
цуу, химийн бодисоор бордсон тарвас гээд хүнсний аюулгүй байдлын
талаархи дуулиан шуугиан Хятадаас ер тасрахгүй нь.
Олон мянган хүний эрүүл мэндээр "тоглосон” эдгээр дуулиантаи хэрэг
дээр сүүлийн үед хятадуудыг айлгаад байгаа "гахайн махны” гэх
тодотголтой бас нэгэн хэрэг мандаж, Хятадын хүнсний чанарт тавих
асуултын тэмдгийн тоог нэгээр нэмэв.
Хятадын мах боловсруулах үйлдвэрүүд амьтны нэмэлт тэжээл болгон
өгөхийг хориглосон кленбутерол хэмээх эмээр тэжээсэн гахайн мах зах
зээлд нийлүүлснээс болж хэдэн арван хүн өвчлөөд байгаа юм. Сүүлийн үед
олны анхаарлыг татаад байгаа энэ явдал угтаа бүр өнгөрсөн оноос гарч
эхэлжээ.
Өнгөрсөн онд Гуанжоуд гахайн махнаас хордож 70 гаруй хүн өвчилсний
дараа энэ явдлын учир шалтгаацыг мэргэжлийн байгууллагууд шалгасаар
Хятадын хүнсний салбарт бугласан бас нэг идээ бээрийг илрүүлжээ.
Шалгалтаар тус улсын 63 муж, хотод үйл ажиллагаа явуулж буй мах
боловсруулах үйлдвэрүүд кленбутеролоор гахайгаа тэжээж байсан нь
тогтоогдсон байна.
Энэ хэрэгт холбогдуулан цагдаагийнхан өнгөрсөн гуравдугаар сараас
хойш 989 хүнийг баривчлаад байгаа бөгөөд долоон хүн аль хэдийнэ шүүхээс
ял сонсчээ. Үүнээс харвал хортой гахайн махны хэрэг хоёр жилийн өмнөх
меламинтай
сүүнийхээс дутахааргүй томоохон хүрээг хамарсан хэрэг болох нь.
Гэхдээ өмнөх хэргийг бодвол гахайн маханд хордож, хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол гараагүй байна.
Кленбутерол гэдэг нь астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний үед
эмчийн заавраар уудаг эм бөгөөд бодибилдингийн тамирчид өөхөө шатааж,
булчингаа нэмэхийн тулд хэрэглэх тохиолдол ч байдаг аж.
Гахайн нэмэлт тэжээл болгон ашигладаг нь ч өөхийг нь багасгаж, бараан
мах болгодогтой холбоотой аж. Уг эмээр тэжээсэн гахайн мах нь өөх
багатайн дээр үхрийнх шиг бараандуу өнгөтэй болдог учраас дээд
зэрэглэлийн маханд
тооцогдож, өндөр үнээр худалдаалдаг байна.
Хэдийгээр Хятадын мэргэжлийн байгууллагаас кленбутеролыг амьтны
тэжээлд хэрэглэхийг хориглосон ч ашиг хонжоо хөөцөлдсөн махны үйлдвэрүүд
нь хууль бусаар энэ эмийг ашиглаж байжээ.
Кленбутеролтой гахайн махыг ихээр идсэн хүний дотор муухайрч,
бөөлжих, суулгах, ходоод өвдөх, толгой эргэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг
байна. Одоогоор гахайн маханд хордож хэдэнхүн өвчилснииг тогтоогоогүй ч
энэ хэргийн улмаас 32 үйлдвэрийг хаасан гэхээр хортой мах олон мянган
хэрэглэгчид хүрсэн нь тодорхой байгаа юм.
Өнгөрсен зургаан сарын турш үргэлжилсэн цагдаагийн болон мэргэжлийн
байгууллагын шалгалтаар 2000 гаруй тонн гахайн махыг зах зээлээс буцаан
татсанаас гадна 2.5 тонн кленбутеролыг устгажээ.
Гахайн махны энэ хэрэг дэгдэхээс өмнөхөн Хятадын Санжу хотод хүнсний
цуунд 120 гаруй хүн хордож 11 хүн нас барсан харамсалтай явдал гарсан
юм. Цууг химийн бодис асгарсан агуулахад удаан хугацаагаар хадгалснаар
найрлагад нь формальдегид орж, энэ олон хүний аминд хүрснийг
цагдаагийнхан тогтоогоод байна.
Мөнгөний төлөө хүний аминд хүрэхээс ч буцахгүй хүнс үйлдвэрлэгчдийн
хохирогч болсон хүмүүс одоо Хятадад хэдэн зуун мянгаар тоологдохоор
болоод байна. Зөвхөн 2009 онд гарсан меламинтай сүүний хэргийг л эргэн
санахад 300 мянган нярай өвчилж, зургаан хүүхэд эндсэн билээ.
Уг нь, дээрх хэргийн дараа Хятадын эрх баригчид хүнсний хуулиа
чангатгаж, хортой хүнс үйлдвэрлэж, худалдан борлуулсан хүнд оногдуулах
шийтгэлийг хүндрүүлсэн ч бизнесийн ашиг хонжоо хайсан иймэрхүү үйлдэл
гарсан хэвээр л байна. Зөвхөн энэ оны эхний зургаан сард гэхэд хүнсэнд
хордож 45 хүн нас барсан мэдээ байна.
Мөн Хятадын цагдаагийн газар химийн бодисыг хууль бусаар хүнсэнд
ашигласан гэдэг хэргээр 1200 гаруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа
бөгөөд ийм хэргээр 5000 гаруй үйлдвэр компанийн үйл ажиллагааг зогсоож,
2000 гаруй хүнийг баривчлаад байгаа юм.
Тэдний дунд хүнсний ногоогоо хурдан ургуулахын тулд нитритээр бордсон
фермер, хуучин талхаа шинэ мэт харагдуулахын тулд өнгө оруулагчаар
будсан нарийн боовчин, химийн бодисоор тарьсам тарвас тэсэрч дэлбэрсний
улмаас хүн гэмтээсэн ногоочин гээд хүний санаанд багтамгүй янз бүрийн
хэрэг хийсэн хүмүүс байгаа юм.
|
Views: 505 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |