Main » 2011 » есдүгээр сар » 17 » Хойд туйлын мөс огцом хайлав
5:36 PM
Хойд туйлын мөс огцом хайлав



 Хойд туйлын мөсөн далайн мөс сүүлийн арван жилд байгаагүй их хэмжээгээр хайлсан талаар өнгөрсөн пүрэв гаригт судлаачид мэдээлэв. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд Хойд туйлын мөс яагаад ийм хурдан хайлж буйг тогтоохоор Хойд туйлаас 800 километр газарт судалгаа хийжээ. 1989 оноос хойш Хойд туйлын мөс хайлж буйг хиймэл дагуулын зургийн тусламжтайгаар судлахад сүүлийн таван жилийн дотор мөс хамгийн ихээр хайлсан байна. Үүний гол шалтгаан нь дэлхийн дулаарал буюу Европ, Хойд Америкийн хэт хүйтэн өвөл дулаарч, Хойд туйлын эрс тэс уур амьсгал зөөлөрч байгаатай холбоотой хэмээн эрдэмтэд үзжээ.

Одоогоор хайлсан мөсний хэмжээг нарийн гаргаагүй аж. Гэхдээ энэ зун хайлсан мөс дээд амжилтыг тогтоох хэмжээнд хүрсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж өнгөрсөн 25 жилийн хугацаанд Европын далайн усны температур дунджаар хоёр орчим градусаар нэмэгдсэн нь Хойд туйлын мөсөн далай хайлахад нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл болсон гэнэ.

1986- 2006 онд Европ дахь далайн усны дулааны хэмжээ дэлхийн дунджаас 3-6 дахин өсчээ. Балтийн тэнгис л гэхэд 2-4 градус, Хойд мөсөн далай 1.7 градус, Бискейн эрэг орчим 1.5-5 градусаар нэмэгдсэн байна. Үүнээс үүдэн 2100 он гэхэд Европын далайн төвшин 60 см-ээс 1.9 метр хүртэл нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Views: 511 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]