Main » 2011 » 11-сар » 18 » Хоёр бөхийн барилдах эрхийг хаслаа
8:29 AM
Хоёр бөхийн барилдах эрхийг хаслаа
Бөхчүүд: Г.Алтангэрэл Ч.Цогбаяр . Наадам: Нутаг: Ховд аймаг
Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний их баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын уугуул Г.Алтангэрэл, тав давж, начин цол хүртсэн, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр нарын сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, Баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны журмын дагуу барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байна.

Хуулийн дагуу бол "Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн тухайн наадамд хүртсэн цол, чимгийг хураах" тухай заалт байдаг. Гэвч энэхүү заалтыг яагаад зөрчив гэдэг нь бөх сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байгааг нуух юун...

Баяр наадам зохион байгуулах хорооныхны мэдэгдэж буйгаар хоёр бөхийг зөвхөн үндэсний баяр наадамд бус МҮБХ-ноос зохион байгуулсан заал, танхимын барилдаанд ч оролцуулахгүй байх шийдвэр гаргах хүсэлтийг МҮБХ-нд уламжлаад байгаа ажээ.

Тодруулга: Үндэсний их баяр наадмаар шөвгийн 32 шалгаран үлдсэн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний А сорьцын хариугаар дээрх хоёр бөхийг сэргээш хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан юм. Хоёр бөх энэ хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу сэргээшийн шинжилгээг хариуцан хийдэг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид өөрсдийн зардлаар B сорьцыг шинжлүүлэх боломжтой байдаг ч бөхчүүд товлосон хугацаанд B сорьцоо шинжлүүлээгүй юм. байна Тиймээс Баяр наадмыг зохион байгуулах хороо журмын дагуу хоёр бөхийн А сорьцыг дахин шинжлүүлж, баталгаажуулжээ.
Category: Спорт | Views: 972 | Added by: beatbox_battle | Tags: Хоёр бөхийн барилдах эрхийг хаслаа | Rating: 0.0/0
Total comments: 1
Holy Toledo, so glad I clckied on this site first!

IP хаяг :109.230.216.60· 2011/12/02 1:11 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]