Main » 2011 » есдүгээр сар » 21 » Хоёр эмэгтэйг бүлэглэн зоджээ
8:12 AM
Хоёр эмэгтэйг бүлэглэн зоджээ
 

Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах ”Эрхэс” зочид буудлын гадна зодоон болоод байна гэсэн мэдээлэл энэ сарын 20-ны 23:30 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид шалгахад Чингэлтэй  дүүргийн 16 дугаар хорооны иргэн 21 настай эмэгтэй У, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн 32 настай эмэгтэй Х нарыг  Дархан-Уул аймгийн харьяат 32 настай эрэгтэй Т гэгч архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож, танхайрсныг таслан зогсоосон байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.


Views: 597 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]