Main » 2011 » 12-сар » 8 » Хонхэрээдийн Б.Энхбат,90 саяын Гансүхтэй барьцав
8:05 PM
Хонхэрээдийн Б.Энхбат,90 саяын Гансүхтэй барьцав

Өөрийн хийсэн бусармаг хууль бус явдлаа дэлгэцэнд мөнхөлж чадсан азтай гэмээр нэгэн хүн 90 саяын гэх овогтой Гансүх аж. Хэдийгээр энэ хэргээсээ болоод ял эдпээд гарч ирсэн ч адал явдлаар дүүрэн хувийн амьдралаа үнэд хүргэж шархаа нөхөж чадсан түүнийг одоо Монголын толгой баяны нэг болсон гэх юм билээ. Гэтэл түүний араас өөрийн амьдралаа мөнгө болгохоор сэтгэл шулуудсан нэгэн хүн бол Хонхэрээдийн Б.Энхбат гэнэ. Охиныхоо найз залууг буудаж амийг нь хөнөөсөн хэрэгт шүүхээс 25 жилийн хорих ял сонсож, Тахир соёотын "гяндан”- гийн 405 дугаар хорих ангид ял эдэлж буй тэрээр саяхнаас дэглэм буурч онцгойд шилжсэн аж. Тэрээр хэт үндсэрхэг үзлээсээ болж үргэлжийн тэмцэл дунд өрнөсөн өөрийн амьдралаа эмхэтгэн ном болгон бичиж байгаа аж. "Хөх монгол" бүлгэм, "Даяар монгол" хөдөлгөөний тэргүүн байсан Б.Энхбат энэ номоо кино болгохоор хөөцөлдөж байгаа бөгөөд дор хаяж 50 саяд хүрнэ гэж тооцоолон манай нэртэй хэд хэдэн кино найруулагчид санал тавин захидал илгээсэн гэнэ. Одоогоор тэрээр тоймтой хариулт аваагүй ч кино хийх гэсэн түүний хүслийг Даяар монгол хөдөлгөөнийхэн ихэд дэмжиж, болж өгвөл ирэх оны сонгуулиас өмнө дэлгэцийн бүтээл болгохоор хөөцөлдөж эхэлжээ. Гэхдээ Хонхэрээдийн Энхбатын амьдрал 90 саяын Гансүх шиг үнэд хүрч чадах уу гэдэгт эргэлзсэн кино найруулагчид энэ саналд төдийлөн хариулт өгөхөө яарахгүй байгаа аж. Гэхдээ Монголын эрүүгийн өртөнцийнхөн гэгддэг эдгээр хүмүүсийн амьдралыг дэлгэцнээ чухалчлах нь өнөөгийн хүүхэд залууст тийм ч сайхан дуурайл болохгүй гэж хаширлах нэгэн ч байгаа гэнэ. Хэрвээ Энхбатын санал биелэлээ олвол тун удахгүй бас нэгэн сонирхолтой түүх дэлгэцнээ амилах нь.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 533 | Added by: beatbox_battle | Tags: Хонхэрээдийн Б.Энхбат, 90 саяын Гансүхтэй барьцав | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]