Main » 2011 » 12-сар » 21 » Хонконгд шувууны ханиад дэлгэрэв
1:51 PM
Хонконгд шувууны ханиад дэлгэрэв

Хонконгийн томоохон фермерүүдэд шувууны ханиад хэмээн нэрлэгддэг "H5N1” вирус дэлгэрчээ. Эрх баригчдийн мэдээлж буйгаар 17 мянган тахианд энэ төрлийн вирус илэрсэн аж. Ханиаднаас үүдэж гурван шувуу үхсэн болохыг тогтоожээ.

 

Тус улс өнгөрсөн мягмар гаригаас эхлэн улсынхаа экспортод шууд хориг тавьж, хилийн чанад дахь худалдааны түншүүдээсээ түр хугацаанд татгалзжээ.

Ямартай ч шувууны ханиад эрчимтэй тархахаас сэргийлж гурван долоо хоногийн турш шувууны мах экспортлохоо зогсоосон байна.

 

Мөн халдвар авсан байж болзошгүй шувуудыг устгалд оруулжээ. Үүний сацуу Хонконг даяар онцгой байдал зарласан талаар "Синьхуа” мэдээлэв.


Мал эмнэлгийн шинжээчид халдвар авсан хоёр шувуу үхсэн болохыг баталжээ. Тиймээс Засгийн газрын эрх баригчид дэлгүүр хоршоо, үйлчилгээний газруудад түгээгдсэн тахиа, шувууны махыг хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулсан байна
Category: Мэдээ мэдээлэл | Views: 671 | Added by: beatbox_battle | Tags: Хонконгд шувууны ханиад дэлгэрэв | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]