Main »
2011 » есдүгээр сар » 22 » Хотын дарга VS Алтай констракшн
9:59 AM Хотын дарга VS Алтай констракшн |
"Алтай
констракшн” ХХК-ынханы нэхэмжлэлтэй хотын мээр Г.Мөнхбаярыг
хариуцагчаар татсан маргааныг өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд шүүн
шийдвэрлэнэ. Хан-Уул дүүргийн 1-р хорооны 120 мянгатын автобусны
буудалын хажууд байрлах 0,9 га газарт "Алтай констракшн” ХХК-ынхан орон
сууц барих ажил эхлүүлж өнгөрсөн хаврын турш оршин суугчид хэл ам
хийж, эцэст нь барилгын ажлыг зогсоосон.
Тус хорооны оршин суугчид болон дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр тус
компанийн газар эзэмших эрхийг нь хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот
захирамжаар цуцалсан юм. Гэвч хотын мээрийн гаргасан шийдвэрт "Алтай
констракшн”-ынхан ихэд дургүйцэж байгаагаа илэрхийлж, газрын зөвшөөрөл
цуцалсан нь хууль бус хэмээн үзсэн тул түүнийг Захиргааны хэргийн шүүхэд
өгч, хууль бус шийдвэр гаргасан хэмээн буруутгасан билээ.
"Алтай констракшн”-ынханы Захиргааны хэргийн шүүхэд хандсан
нэхэмжлэлдээ "Хууль журмын дагуу зөвшөөрөлтэй газар дээр барилгын ажил
эхлүүлээд байтал саад учруулсны улмаас 1.1 тэрбум төгрөгийн хохирол
учраад байна. Цаашид ч барилгын ажлыг зогсоосоноос үүдэн хохирлын
хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. Хэрэв Засаг даргын буруутай үйл
ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдолд уг хохиролоо
барагдуулахаар холбогдох шүүхэд хандах болно” хэмээн дурьдсан гэнэ.
Ийнхүү хотын даргын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн "Алтай констракшн”
ХХК зүгээс их хэмжээний мөнгө нэхэмжлээд байна. Хотын даргын шийдвэр
үү, хувийн компанийн эрх ашиг уу. Шүүх хэний талд шийдвэрээ гаргасан
талаар эргэн мэдээлэх болно.
|
Views: 580 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |