Main » 2011 » аравдугаар сар » 25 » Хунтайж Харри үйлчлэгч бүсгүйтэй зугаацлаа
3:57 PM
Хунтайж Харри үйлчлэгч бүсгүйтэй зугаацлаа
 

АНУ-ын Сан-Диего хотноо хунтайж Харри "Apache" нисдэг тэрэг удирдах арга барилаа сайжруулахын тулд дадлага хийхээр ирээд байгаа билээ. Тэрээр "Ivy" нэртэй шөнийн клубт зугаалж байхдаа  26 настай үйлчлэгч бүсгүй Жессика Доналдсонтой үнсэлцэж байгаад папарацци нарын гэрэл зургийн аппаратанд өртсөн байна. Дараа нь тэрээр бүсгүйн хамт зочид буудалд шөнийг өнгөрүүлсэн хэмээн нотолж байгаа юм.

Үйлчлэгч бүсгүй хунтайжийн шинэ төрөл садан болох Кембрижийн хатан Кейт Миддлтонтой дэндүү төстэй болохыг сэтгүүлчид онцолж байна. Цорын ганц ялгаа гэвэл үйлчлэгч бүсгүй гэдсэн дээрээ шивээстэй юм. Сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ "Харри их дажгүй эр", "Жинхэнэ англи эр" гэх мэтээр нэрлэж ярьсан боловч тэдний хооронд ямар нэгэн юм болоогүй гэж хэлсэн байна. Тэгвэл яагаад хунтайжтай үнсэлцсэн юм бэ гэсэн асуултад тэрээр хариулахын оронд уйлснаа гүйн гарч явсан гэнэ. Маргааш өдөр нь тэд эрэг хавийн "Pipes" кафед уулзаж хамт хооллосон бөгөөд Английн цаг агаарын талаар Харри шог зүйл хэлж Лондон хотыг  Сан-Диеготой харьцуулсан гэнэ. "The Daily Mail" сонины нотолж байгаагаар хунтайж Харри "Marriott Courtyard" зочид буудалд үл мэдэгдэх нэгэн бүсгүйтэй цагийг өнгөрүүлсэн гэж нотолж байгаа төдийгүй тэр бүсгүй Жессика Доналдсонтой тун төстэй байсан юм. Харригийн хоноглож байсан өрөөг зочид буудлынхан "Хааны люкс өрөө" хэмээн нэрийдээд байгаа гэнэ.

 
 
Category: Мэдээ мэдээлэл | Views: 658 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]