Main » 2011 » 12-сар » 20 » КИМ ЧЕН ИР ТААЛАЛ ТӨГСЧЭЭ
4:54 AM
КИМ ЧЕН ИР ТААЛАЛ ТӨГСЧЭЭ
ПХЕНЬЯН. /ИТАР-ТАСС/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсыг батлан хамгаалах хорооны дарга, Ардын армийн дээд ерөнхий командлагч Ким Чен Ир 12 дугаар сарын 17-нд үзлэг шалгалт хийж яваад галт тэргэнд нас нөгчжээ. Энэ тухай Солонгосын төв цахилгааны мэдээний агентлаг /ЦТАК/ мэдээллээ. Тэрбээр "биеийн болон оюуны хэт их ачааллын" улмаас нас нөгчсөн байна. Ким Чен Ир таалал төгссөнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Засгийн газар онцгой байдлын дэглэмд шилжин ажиллах болсон тухай Ёнхап агентлаг мэдээллээ. БНАСАУ-ын эх сурвалжуудын мэдээлснээр, тус улсын удирдагч Ким Чен Ир 1942 оны хоёрдугаар сарын 16-нд мэндэлжээ. Албан ёсны хувилбараар, тэрбээр Умард Солонгосын Пэкту уулын орчимд Солонгосын партизаны хуаранд төрсөн байна. Харин албан ёсны бус мэдээгээр, хуучин ЗХУ-ын Алс Дорнодын Хабаровск мужаас 70 километр зайтай орших Вятское сууринд мэндэлжээ. Энэ сууринд Зөвлөлтийн армийн 88 дугаар бригад байрладаг байжээ. Тус батальоныг түүний эцэг, БНАСАУ-ын Ерөнхийлөгч агсан Ким Ир Сен удирдаж байв. 1945 оны 11 дүгээр сар сард гэр бүлийн хамт Пхеньянд ирсэн байна. Солонгосын дайны үеэр гэр бүлийн хамт Хятад руу нүүжээ. Тэнд Ким Чен Ир бага сургууль төгссөн байна. Харин дайны дараа Пхеньяны ойролцоох цэргийн сургуульд элсэн оржээ. 1991 оны 12 дугаар сарын 24-нд Солонгосын Ардын армийн дээд, ерөнхий командлагч болсон байна. 1992 оны дөрөвдүгээр сарын 20-нд маршал цолтой болжээ. 1993 оноос БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны дарга болов. 1997 оны 10 дугаар сарын 8-наас Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Ким Чен Ир 1994 онд Ким Ир Сен таалал төгссөнөөс хойш улс орноо болон СХН-аа удирдаж байна.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 618 | Added by: beatbox_battle | Tags: КИМ ЧЕН ИР ТААЛАЛ ТӨГСЧЭЭ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]