Main » 2011 11-сар 1 » Ким Кардашьян салах өргөдлөө өгчээ
6:29 PM Ким Кардашьян салах өргөдлөө өгчээ | |
Барууны хэвлэлүүд бүтээж гавьсан зүйлгүй хэрнээ бие галбираараа алдаршсан Ким Кардашьяныг гэрлээд 72 хоносныхоо дараа салах өргөдлөө бичсэн гэж мэдээлэх боллоо. Өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Ким Кардашьян сагсанбөмбөгч залуу Крис Хамфристай гэрлэсэн билээ. Харин одоо Ким Дубайн тэнгэр баганадсан өндөр зочид буудалд орж суучихаад сагсанбөмбөгч нөхрөө өөртөө ойртуулахгүй байгаа гэнэ. Кимийн тун ойрын гэх эх сурвалжийн мэдээлснээр бол Крис Хамфрис эхнэрийнхээ 2012 оны төлөвлөгөөнд огт багтаагүй ажээ. "Ким 2012 оныхоо төлөвлөгөөг нарийвчлан гаргасан. Амралт, зугаалгаа хүртэл төлөвлөсөн. Гэвч энэ төлөвлөгөөнд Крис огт багтаагүй” гэж тун ойрын гэх эх сурвалж нь хэвлэлд тайлагнажээ. | |
|
Total comments: 0 | |