Main » 2011 » аравдугаар сар » 28 » "Киви" Укагийн дур булаам зурагнууд
11:20 PM
"Киви" Укагийн дур булаам зурагнууд
 

"Киви” тарсан нь ч мэдэгдэхгүй, тараагүй нь ч мэдэгдэхгүй "үлгэн салган” явсаар хэдэн сарыг ардаа үдэв.

Цол гуншингаас болж эв түнжин хагарсан тус хамтлагийн продюссер хатагтай Ангирмаагийн хэлсэнээр "Киви” тараагүй. Гэсэн ч үргэлж л гурвуулаа явдаг байсан хамтлагийн охид сүүлийн үед ганц ганцаараа явж олны нүдэнд өртөх нь олширов. Намуун, Агий хоёрын хувьд тодорхой уран бүтээл хийгээгүй байгаа бөгөөд сүүлийн үед энд тэндэхийн арга хэмжээ ёслолын ажиллагаануудыг алгасахаа больсон гэнэ лээ. Харин Укагийн хувьд анхны бие даасан цомгоо гаргах гээд их л завгүй байгаа аж. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт болсон СТӨ-д болсон "Mongolian music video awards-2011”-д морилон ирэв. Энэ удаад "Киви”-ийнхэн ямар нэгэн шагналд өрсөлдсөнгүй, харин Ука ирсэн зочдод ганцаарчилсан уран бүтээлээрээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр өөрийн шинэ цомогт орсон Танго хэмээх дууг дуулсан бөгөөд тайзан дээр танго бүжиглэн үзэгчдийг шуугиулав. Угийн бүжиглэх авъяастай тэрээр энэ удаад ч олныг гайхшруулахаар сайхан бүжсэн.

Харин хачирхалтай нь түүний өмссөн хувцас хэтэрхий задгай хормойтой байсан учир эгээ л "нууц” хэсгийг нь ил гаргачихсангүй. Түүнийг бүжиглэж байх үед олон хүн түүний бүжгийн хөдөлгөөнөөс гадна хормойн дээр нь анхаарлаа хандуулж байсан аж. Харин нэгэн адтай зурагчин эгзэгийг нь тааруулж энэ зургийг авчээ.

 

 

 
Category: Мэдээ мэдээлэл | Views: 1088 | Added by: beatbox_battle | Tags: Киви Укагийн дур булаам зурагнууд | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]