Main » 2011 » есдүгээр сар » 20 » Кёкүшюзан Д.Батбаяр: 20 жилийн дараа зодог шуудгаа өмсч хийморио сэргээлээ
2:25 PM
Кёкүшюзан Д.Батбаяр: 20 жилийн дараа зодог шуудгаа өмсч хийморио сэргээлээ

Кёкүшюзан Д.Батбаяр: 20 жилийн дараа зодог шуудгаа өмсч хийморио сэргээлээ - Бөх барилдаж Генниссийн номонд тэмдэглэгдэх  том барилдаан зодогдож байна. Таны сэтгэгдлийг сонсъё.

- 4096 бөх барилдаж Геннисийн амжилтад бүртгэгдэнэ гэдэг маш том амжилт, аз завшаан. Бөхөөр гараагаа эхэлж бөхийн буянд  өдий зэрэгтэй явж байгаа хүний хувьд барилдах ёстой юм байна гэж бодсон. Энэ барилдаанд хэд давахдаа чухал бус зүлэг ногоон дэвжээнд дэвэн гарах нь хийморьтой сайхан байна. Би хэдийгээр олон жил гадаадад барилдаж гадаадын цол авч байсан ч залуу бөхчүүдээ төлөөлөөд эндээс гарна. Цолтой бөхчүүд тэндээс гарна. Сайхан байна

- Бэлтгэл сургуулилт хэр хийсэн бэ, зодог шуудгаа өмсөлгүй  хэр удаж байна?
- 20 жил зодоглоогүй . Зодог шуудаг өмсөөгүй, хамгийн гол нь 20 жилийн дараа зодог шуудаг өмсөнө гэдэг бол миний хувьд үнэхээр бахархал. Энэ хооронд барилдах завшаан зондоо байсан. Гэхдээ хамгийн гол нь би цол авахын төлөө биш энэ сайхан бөхөө хүндэлсэн Геннисийн номонд бичигдсэн  4096 бөхийн барилдаанд орж байгаадаа баяртай байна.

- За ингээд танд амжилт хүсье.
- За баярлалаа

Views: 398 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]