УИХ-ын гишүүн Д.Батбаяр Монголдоо жирийн дэлгүүрээс энгийн хувцас авч чаддаггүй гэнэ. Том биетэй болохоор таарах хувцас ч олддоггүй тул аргагүйн эрхэнд Японд захиалж хийлгэдэг ажээ. Тиймээс түүний бүх хувцас "Кёкүшюзан” гэсэн тамгатай юм байна. Д.Батбаяр гишүүн стандарт биш биетэй, дээгүүрээ өргөн, доогуураа нарийхан гоё өмд өмсье гэхээр булчингаараа ордоггүй, хөлийн булчин нь хэт хөгжсөн болохоор дээгүүр, доогуураа адилхан өргөн өмд өмсдөг ажээ. Тэрээр хэлэхдээ "Би бараг 18 жил нүцгэн байлаа. Эх орондоо ирээд монгол гэрт амьдарч, үндэсний хувцсаа өмсөн, айраг цагаа уун, морь уяж амьдрах юмсан гэж их боддог байсан” гэжээ. Харин сэтгэл санаа тавгүй үедээ бушуухан зодог тайлаад эх орондоо очих юмсан гэж хүсч мөрөөдөж явсан байна.