Main » 2011 » есдүгээр сар » 10 » Леди ГаГа “нүцэглэв”
10:44 PM
Леди ГаГа “нүцэглэв”

Сонин, содон бүхнийг сэдэж байдаг Леди ГаГа нүцэглэлээ гэвэл гайхах зүйл үгүй биз. Гэхдээ тэрбээр энэ удаа хувцсаа биш, будаг шунхаа арилган, элдвийн гоёл чимэглэлгүй "нүцгэн” төрхөө "Harper’s Bazaar” сэтгүүлийн ирэх сарын дугаарын хавтсан дээр тавихыг зөвшөөрчээ.

Тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуучин бүсгүй "Миний нүүрэнд энгэсэг түрхсэн эсэх нь чухал биш. Хамгийн чухал нь сэтгэлд минь хүн байгаад оршино. Гадаад төрх, гял цял байдал бол урлагийн нэгээхэн хэсэг төдий зүйл. Гэтэл иймэрхүү бодь бус зүйл хүмүүсийн шинэ төрх болчихсон мэт санагддаг.

Би үүнийг жинхэнэ бодит байдал гэж боддоггүй. Харин аливаад сэтгэлээсээ хандаж чадвал л тэр хамгийн сайхан” хэмээн онцолсон аж. Түүнчлэн тэрбээр йогоор хичээллэж, биед хэрэгтэй эрүүл хоол хүнс хэрэглэхийг хичээдэг тухайгаа ярьжээ.
Views: 490 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]