Main » 2011 » есдүгээр сар » 1 » Өлгийндөө өтөлсөн Anemone удахгүй нүд аних нь ээ
2:12 PM
Өлгийндөө өтөлсөн Anemone удахгүй нүд аних нь ээ

                                                                            


25-р суваг телевизийнхэн 15 жилийн ойдоо зориулан "UP” мюзик продакшнтай хамтран  "Making the Band” хэмээх нэвтрүүлэг  зохион байгуулж дуулах дуртай, од болох хүсэлтэй таван охиныг сонгон шалгаруулан "Anemone”  буюу Яргуй хэмээх  нэр өгсөн билээ. 


Хоёр сарын турш телевизээр гарахдаа  тус хамтлагийнхан урлагийн акул олны буянд  гурван дуу, хоёр клип хийлгэж дуугаа хүчээр шахам хит болгож чадсан. Дуулж бүжиглэдэг хамтлаг Монгол ховор болохоор тэдэнд найдлага тавьж байсан  үзэгч цөөнгүй байсныг энд онцлох хэрэгтэй байх.  Харамсалтай нь үзэгчдийн урмыг тус хамтлагийнхан продюсер Чука ахынхаа хамт хугалаад байна. Хавар ургасан яргуй ямаандаа идүүлээд дуусдаг шиг энэ хамтлаг  өлгийндөө өтөлж, нүд аних дээрээ тулжээ.  Тус хамтлагийн хүчээр хит болгосон гурван дуу хит биш улиг боллоо. Шинэ уран бүтээл битгий хэл хамтлагийн талаар сураг ч алга.



Тус хамтлагийнхантай холбоотой хүмүүсийн яриагаар бол өдийд "Anemone” цомог гараад,  тоглолтын чимээ сонсогдож эхлэхүйц хангалттай хугацаа өнгөрлөө. Охидын Яргуй хамтлаг  нам гүм, бүүр таг чиг байсаар ... Урлагийн менежмент гэдэг бол шоу нэвтрүүлэг төдийнхөөр хэмжигдэхгүй учраас өлгийдөө өтөлж байгаа шинэхэн яргуйнуудыг одоо л усалж тордохгүй бол ард түмэн дахин ийм прожектыг хүлээж авах итгэл алдрах вий.


Т.Энгүүн 


Views: 569 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]