Main » 2011 » есдүгээр сар » 13 » “ЛОКОМОТИВ” багийн сүүлийн гишүүн нас баржээ
8:04 AM
“ЛОКОМОТИВ” багийн сүүлийн гишүүн нас баржээ

"ЛОКОМОТИВ” багийн сүүлийн гишүүн нас баржээ


Як-42 онгоцны ослоос амь гарсан хоёр хүний нэг, "Локомотив” клубын хоккейч Александр Галимов өнөөдөр өглөө Москва дахь Вишневскийн мэс заслын эмнэлэгт амьсгал хураажээ.
Энэ сарын 7-ны өдөр болсон ослоос амьд гарсан байсан тамирчин Галимов 26 настай байсан юм. Онгоцонд сууж явсан 45 хүний 43 нь ослын газарт нас барсан ба тэдгээрийн 26 нь "Локомотив”-ийн тоглогчид байсан билээ
Ослоос амьд үлдсэн хоёр хүнийг Москвад авчран эмчилж байсан ч биеийнх нь 90 хувь түлэгдсэн Галимовын амийг аврах гэсэн эмч нарын оролдлого амжилтгүй болжээ.

Галимовын хамт ослоос амь гарсан нисэх багийн гишүүн Александр Сизов Москвагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба бие хүнд байгаа ч аюул ард хоцорсон гэж эмч нар мэдэгджээ. Нислэгийн инженер Александр Сизов онгоцны ослоос амьд үлдсэн сүүлчийн хүн болж байна.

Views: 501 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]