Сүхбаатар дүүргийн VII хорооны 64 А байрны нэг давхрын PC тоглоомын газарт 23 настай Ц-г буудан хөнөөсөн хэргийг өнгөрөгч пүрэв гаригт цагдаагийнхан мэдэж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн. Өвөрхангай аймгийн харьяат, 21 настай С энэ гэмт хэргийг үйлдсэн байх магадлалтай гэж Мөрдөн байцаах газрын Онц, хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн үзэж байна. Сэжигтэн өөрийгөө буудан хөнөөсөн нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хийсэн шинжилгээгээр тодорхой болжээ.
ЗЭЭЛСЭН МӨНГӨӨ ӨГӨХГҮЙ БАЙНА ГЭЖ ЭХНЭРТЭЭ ЯРЬЖ БАЙЖЭЭ
Хэргийг шалгах явцад дээрх гэмт хэргийг үйлдсэн талийгаач С яагаад олон жи лийн өмнөөс сайн таних, нутгийн найзыгаа хөнөөв гэдгийг тодруулах нь хамгийн чухал байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөн гөнөөс болж хүний амь нас хөнөөсөн байх магад лалтай гэсэн сэжүүр гарчээ. Талийгаач С нь Ц-ээс мөнгө зээлсэн ч өгөлгүй удсан юм байна. Энэ тухай талийгаач Ц эхнэртээ ярьж бай сан бөгөөд хэргийн талаар анхны мэдээлэл цаг даагийн газарт өгсөн найз нь мэдүүлжээ. Тэд ойр дотно байсан ч мөнгөнөөс болж нэг бус удаа муу далцаж байсан гэнэ. Зээлсэн мөнгөнийхөө хэ дийг нь эргүүлж өгсөн, хамгийн сүүлд тэд хэзээ уулз сан гэх мэт олон зүйлийг эцэслэн шалгах ёстойг цагдаагийнхан хэлж байна.