Main » 2011 » 11-сар » 23 » Мөнгийг араасаа гүйлгэдэг модель
9:09 AM
Мөнгийг араасаа гүйлгэдэг модель

"Монгол модель агентлаг”-ийн модель Ө.Буянхишиг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлч, орчуулагчийн ангийг төгссөн бүсгүй. Тэрээр, "Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байвал ихэмсэг бардам байж чадна. Харин өөртөө итгэлтэй байхын тулд мэдлэг боловсролтой, хөдөлмөрч байх нь чухал” хэмээдэг. Түүний хувьд мөнгө бол хэрэглээ. "Хүн мөнгөний араас гүйх биш, мөнгийг араасаа "гүйлгэдэг” байх ёстой. Хөдөлмөрлөж мөнгө олно гэдэг хамгийн сайхан хэрэг” гэж ярьдаг тэрээр, өөрийн хөдөлмөрөөр биш, бусдын хөдөлмөрийг мөлжин амьдарч буй хүмүүст үнэхээрдургүй. Мөн цэнгээний газар хэсч, шоу хөөдөг, ямар ч зорилгогүй, ойрын бодолтой залуус түүнд үнэхээр таалагддаггүй. Харин хүссэн ажлаа эрхлээд, дуртай машинаа унаад явж чадаж буй залуусаар тэр бахархдаг. Хамгийн гол нь хүн өөрийнхөө төлөө амьдарч байгаагаа л ухамсарлаж байх ёстой гэж тэр үздэг. Буянхишиг аливаа бэрхшээлтэй тулгарахдаа аль болохоор сэтгэл санаагаар унахгүйг хичээн, "Надад учирч буй энэ зовлон бол юу ч биш, надаас илүү зовж яваа хүн бий” хэмээн бодож, сэтгэл хөдлөлөө маш сайн дардаг аж. Тэр сайхан сэтгэлтэй, хүн болгонтой чин сэтгэлээсээ харилцдаг, өөрт нь муу зүйл хийсэн хүнийг ч уучилж чаддаг байхыг эрхэмлэдэг гэсэн. Түүний хувьд гоо сайхны хамгийн чухал бүтээгдэхүүн нь мөс бөгөөд мөсөөр нүүрээ арчих нь үнэхээр үр дүнтэй гэх юм билээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 957 | Added by: beatbox_battle | Tags: Мөнгийг араасаа гүйлгэдэг модель | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]