Main » 2011 » есдүгээр сар » 25 » Мөргөлдөөний үеэр 40 гаруй хүн амиа алджээ
8:08 PM
Мөргөлдөөний үеэр 40 гаруй хүн амиа алджээ

Йемений дарангуйлагч ерөнхийлөгч Али Абдулла Салех эх орондоо эргэн ирснээс хойш тус улсын дотоодын хямрал улам газар авч, Бүгд найрамдахчууд болон сөрөг хүчний хоорондох мөргөлдөөн ширүүссэн байна.  Өчигдөр болсон мөргөлдөөний үеэр 40 гаруй  хүн амиа алджээ. Босогчдын гол талбар болсон нийслэл Санаа хотын төв талбай руу Засгийн газрын аюулгүйн хүчнийхэн гал нээж, пуужингаар харваснаас  26 хүн газар дээрээ амиа алдаж, 52 хүн шархадсан талаар тус улсад буй сурвалжлагчид бичиж байна. Йемений засгийн эрхийг 30 гаруй жил барьж буй Ерөнхийлөгч Абдулла Салехыг огцрохыг шаардаж, босогчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэн, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тус улсад дотоодын мөргөлдөөн тасрахгүй байгаа юм. Өнгөрсөн бямба гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эрх баригч улс төрийн хүчинд хандан, улам гаарч буй хүчирхийлэл, эдийн засгийн хямралыг арилгахын тулд бүх талаас яаралтай арга хэмжээ авахыг сануулсан байна. АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгч өнгөрсөн бямба гаригт гаргасан мэдэгдэлдээ Йемений олон иргэд амиа алдаж, энгийн номхон иргэдийн амь нас, аюулгүй байдал өдрөөс өдөрт баталгаагүй болж буй ийм үед бүх нийтийн чөлөөт сонгууль явуулж, эрх мэдлээ шилжүүлж өгөхийг Ерөнхийлөгч Али Абдулла Салехт уриалжээ.
Views: 534 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]