Main » 2011 » 11-сар » 10 » Майкл Жексоны эмч дөрвөн жил шоронд сууна
9:23 PM
Майкл Жексоны эмч дөрвөн жил шоронд сууна

Лос Анжелос хотын тангарагтны шүүх попын хаан Майкл Жексоны үхэлд түүний хувийн эмч байсан Конрад Мюррейг буруутган шүүжээ. 12 эрэгтэй, таван эмэгтэйгээс бүрдсэн тангарагтнууд бүтэн есөн цаг энэ хэргийг хэлэлцсэний эцэст К.Мюррейд дөрвөн жил хорих ял оноож, эмчлэх эрхийг нь хасах шийдвэр гаргасан байна. Шүүхийн танхимаас эмчийн гарыг гавлан авч явжээ. М.Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд 50 насандаа өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэснээс нас барсан юм. Тэрээр нойр нь хүрдэггүй ихээхэн тарчилдаг учраас эмч нь түүнд тайвшруулах эмийн тунг хэтрүүлэн бичиж өгсөн гэж шүүх үзсэн аж.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 542 | Added by: beatbox_battle | Tags: Майкл Жексоны эмч дөрвөн жил шоронд | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]