10:24 AM Максын Ганбаатар "Нарны титэм"-ийнхэнийг бусниулж байна | |
Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэд, тэнд үйлчилгээ явуулдаг "Нарны титэм” үйлчилгээний төв дэх аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг "Макс өргөө” ХХК-ийнхан ноцтой зөрчиж байна. Хуучин "Макс” супермаркет байсан байшинг нурааж, оронд нь 23 давхар барилга барих гэж байгаа юм байна. Доороо үйлчилгээний төвтэй, дээрээ орон сууцтай байхаар зураг төсөл нь гарсан сурагтай. Хувь компани юугаа барих нь хэнд ч хамаагүй байх. Харин гол асуудал нь "Макс” группийнхэн хувийн эзэмшлийн талбайгаасаа хальж, нийтийн эзэмшлийн талбайг ашиглахаар барилгын сууриа ухсанд л асуудлын гол нь оршиж байгаа юм. Энэ нь "Нарны титэм” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг "Амрита” ХХК, "Амрах агшин” ХХК, "Сэрүүн сэлбэ” ХХК зэрэг 16 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж. Тэр дундаа "Амрита”, "Амрах агшин”, "Сэрүүн сэлбэ” гэсэн томоохон байгууллагуудын үүдийг хааж хашаа барьсан нь асуудал үүсэгжээ. "Нарны титэм” үйлчилгээний төвийн талыг нь таглаж хашаа барих гэж байхад нь "Сэрүүн сэлбэ” ХХК-ийн хамгаалагчид болон ажилчид эсэргүүцэж байж болиулсан гэсэн. "Макс” групп барилгын сууриа ухахдаа 200 хамгаалагч авч ирж, хүч түрэмгийлэн хашаа барих гэж оролдсон сурагтай. Харин тэнд үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд 50 хамгаалагчтай эсэргүүцэж байж нийтийн эзэмшлийн талбайгаа тэр чигээр нь алдахаас хамгаалж чадсан гэнэ. Тэр үед хоёр талаас зодоон болох шахаж байсан удаа ч олон гарчээ. Ингээд л "Макс” группийн Д.Ганбаатар иргэдийн мэдлийн нийтийн эзэмшлийн газрыг дээрэмдэж авсан байгаа юм. 200 хамгаалагчаар хүч түрэмгийлнэ гэдэг чинь дээрэмдэж байгаагаас ялгаа юу байна аа. Уг байдлыг эсэргүүцсэн хэсэг нөхөд Хэвлэлийн бага хурал зарлажээ. Ингээд Хэвлэлийн бага хуралд ирсэн сэтгүүлчдийг дагуулан газар дээр нь байдлыг танилцулахаар очтол тэнд байсан хамгаалагчид хэвлэлийхний машины улсын дугаарыг бүртгэж аваад байсныг тухайн үедээ тэд анзаараагүй ч, маргааш нь учрыг олжээ. Учир нь уг мэдээлэл аль ч телевизээр цацагдаагүй байна. Нөгөөх хэвлэлийн бага хурал заралсан нөхөд иргэж холбогдон яагаад мэдээлэл цацагдаагүйг лавлахад МАКС-хан нөгөөх телевезүүдтэй жилийн 30 сая төгрөгний гэрээ хийснээс уг мэдээллийг цацах боломжгүй байна гэсэн хариултыг өгчээ. Өнөө үед мөнгөтэй л бол хэн ч, юу ч хийж ч болохоор болсны тодхон жишээг Максын Ганбаатар ноёнтноос эхлээд төрөөсөө том толгойтой болсон эрхмүүд харуулсаар байх юм даа | |
|
Total comments: 0 | |