Main » 2011 » есдүгээр сар » 26 » Марадонагийн өшиглөлт
4:23 PM
Марадонагийн өшиглөлт
 
Арабын нэгдсэн Эмиратын Эл Васл клубын дасгалжуулагчаар ажиллаж буй домогт Марадона тоглолтын дараа өөрийнх нь гэрэл зургийг дарж байсан нэгэн зурагчныг өшиглөөд авсан нь олон улсад шуугиан дэгдээсэн. Энэ жилээс шинэ албанд орсон мань эрийн хохирогч болсон гэрэл зурагчин түүний шүтэн бишрэгч байсан тул ямар нэгэн илүү асуудал дэгдсэнгүй. Харин түүний ач охин өвөөдөө нэгэн захидал явуулсан Марадонад сюрприз болжээ. Ач охин нь захидалдаа түүнд гомдсон шүтэн бишрэгчээс нь уучлалт гуйх тухай бичсэн гэнэ. Тиймээс Марадонагийн сэтгэл ихэд хөдөлж өөрийнхөө элдвийн аашинд гомдсон хэнбугайгаас ч уучлалт гуйхад бэлэн болсон гэнэ.
Views: 365 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]