Main »
2011 » есдүгээр сар » 27 » Марафоны дэлхийн дээд амжилтыг шинэчлэв
10:05 AM Марафоны дэлхийн дээд амжилтыг шинэчлэв |
Марафон
гүйлтийн төрөлд ноёрхлоо тогтоогоод байсан Этиопын тамирчин Хайле
Гебрселассиегийн амжилтыг Кенийн тамирчин Патрик Макау эвдэж, дэлхийн
шинэ рекордын эзэн болжээ. Тэрбээр өчигдөр Берлин хотноо болсон
марафонд хоёр цаг, гурван минут, 38 секундын амжилтаар тэргүүлсэн
байна. Үүнээс гурван жилийн өмнө мөн л Берлин хотноо Гебрселассие
дэлхийн дээд амжилтыг шинэчилж байсан юм.
Өчигдөр болсон марафонд эхний гурван байрыг Кенийн тамирчид эзэлж,
үнэмлэхүй амжилт тогтоосон. Ингэхдээ хоёрдугаар байрт Стефен Квелио
Чемлани, гуравдугаар байрт Эдвин Кималио нар шалгарчээ.
Өдгөө 38 настай Гебрселассие өчигдрийн уралдааны эхний 35 км-т
тэргүүлэгчдийн эгнээнд байсан ч барианд орж чадалгүй, уралдааны
талбарыг талаас нь орхисон юм. Түүний гол зорилго нь олимпийн эрх
байсан бөгөөд Берлиний марафонд зорилгоо биелүүлж чадаагүй учир ирэх
жилийн эхээр Дубайд болох марафоноос олимпийн эрхийн төлөө уралдах
гэнэ.
Берлиний марафоны
эмэгтэйчүүдийн төрөлд Кенийн Флоренс Киплагат хоёр цаг, 19 минут, 43
секундын амжилтаар түрүүлсэн бол Германы Ирина Микитенко хоёрт,
Британийн Паула Рэдклифф гуравдугаарт хурдалсан байна.
|
Views: 512 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |