Main » 2011 есдүгээр сар 20 » Мэргэжлийн хяналт саун нэртэй янхны газарт онц дүн тавьжээ
11:15 AM Мэргэжлийн хяналт саун нэртэй янхны газарт онц дүн тавьжээ | |
Нийслэлийн
хөдөлгөөнт эргүүлийн газар өнгөрсөн баасан гарагт массаж, сауны
газруудад гэнэтийн шалгалт хийсэн юм. Шалгалтаар "Марс” зочид буудлын
подвольд саун, массажны газар хоёр охин тусгай үйлчилгээ явуулдаг нь
илэрсэн юм. Та бүхэн дээрх ярианаас саун, массаж, тусгай
үйлчилгээтэйгээ 60 мянга гэж хэлж байгааг сонссож болно.
Уг саун руу ороход "Марс” зочид буудлын араар тойрч, подволруу нь ордог, хэн хүний нүднээс далд байрладаг, тусгай үйлчилгээ явуулдаг гэдэг нь ойлгогдохоор газар байлаа. Харин дотор нь ороод харахад Сауны эрүүл ахуйн шаардлага хангахаар газар гэж хэлэхээргүй байлаа. Гэвч энэхүү сауны газар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлттэй юм билээ. Уг дүгнэлтэд байцаагч "... Ажиллагсад мэргэжлийн үнэмлэхтэй болон эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, үйлчилгээний дүрэмт хувцас энгэрийн тэмдэг зүүж хэвшсэн. Эмийн сан, даралтын аппарттай... ... Үйлчилгээний стандарт болон үйлчилгээний газарт тавигдах нийтлэг аюулгүй байдлын шаардлага, "Саун, Ерөнхий шаардлага” MNS 5164:2002 улсын стандартын үндсэн үзүүлэлт, эрүүл ахуйн шаардлага хангасан” гэжээ. Энэ
газар Улсын байцаагчийн дүгнэсэн шиг мэргэжлийн үнэмлэх энэ хоёр
бүсгүйд байсангүй. Мэргэжлийн үнэмлэх байтугай иргэний үнэмлэх нь ч
байхгүй байсан юм. Саун, массажны газрын үйлчилгээний дүрэмт хувцас
гэсэн юм эндээс олж харсангүй. Хэн хүнгүй гадуур өмсөөд явдаг хувцас
харагдана лээ. Мөн энгэрийн тэмдэг зүүж хэвшсэн гэж бичсэн байлаа. Гэвч
энгэрийн тэмдэг энд харагдсангүй. Ийм янзаар үйлчилгээний
байгууллагуудад хяналт тавьсан нэр зүүж, худал дүгнэлт үйлдсээр байх уу?
Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийсэн шиг хийж, суан, массаж
нэрээр биеэ үнэлэгчдийг орогнуулдаг газруудаа хаавал яасан юм бэ?
| |
|
Total comments: 1 | |
| |