Main » 2011 » аравдугаар сар » 19 » Месси Венесуэлийн Ерөнхийлөгчийн охиныг гомдоов
7:07 PM
Месси Венесуэлийн Ерөнхийлөгчийн охиныг гомдоов
 Месси Венесуэлийн Ерөнхийлөгчийн охиныг гомдоовВенесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн охин Росина Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месситэй хамт гэрэл зургаа авахуулах гээд амжаагүй тул ихэд гомджээ.

2014 оны дэлхийн аваргын урьдчилсан хэсгийн тоглолтод Аргентин Венесуэлийн талбайд ирж тоглох үеэр тус улсын Ерөнхийлөгчийн охин эцгийнхээ онцгой байр суурийг ашиглан Аргентины шигшээ багийн хувцас солих өрөөний өмнөх хонгилд очиж чадсан аж. Гэвч Венесуэлд хожигдсон Аргентины шигшээ багийнхан сэтгэл гонсгор байсан тул Росина зөвхөн дасгалжуулагч Алехандро Сабельетай зургаа авахуулж, гарын үсгийг нь аваад салжээ. Месси тоглолт дуусмагц хувцас солих өрөөнд гялс хувцсаа сольчихоод багийн автобусаа хүлээлгүй өөрийнхөө машинаар зочид буудал руугаа яаравчлан яваад өгсөн байж. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч шахуу графиктай учраас бага ч гэсэн амраад авахаа бодсон нь тэр байж.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 480 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]