Main » 2011 » есдүгээр сар » 26 » МИАТ-ийн онгоцонд эвдрэл гарч иргэдийг “сандаргав”
4:31 AM
МИАТ-ийн онгоцонд эвдрэл гарч иргэдийг “сандаргав”
МИАТ-ийн онгоцонд эвдрэл гарч иргэдийг
Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд эвдрэл гарч улмаар нислэг саатсан тухай мэдээлэл манай сонинд ирлээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар Япон улсын Нарита олон улсын нисэх онгоцны буудлаас энэ сарын 24-ний 13:30 цагаас нислэг үйлдэх байсан "МИАТ” компанийн 176 хүний суудалтай онгоцонд эвдрэл гарсан байна.

Үүний улмаас нислэг саатаж иргэдийг бухимдуулжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад онгоцонд эвдрэл гарсныг хэллээ. Тодруулбал, онгоцны нисгэгчийн талын цонхны жийргэвч эвдэрсэн аж.

Онгоцонд эвдрэл гарч нислэг хойшилсон нь МИАТ компанид хохирол авчирах нь дамжиггүй юм. Учир нь Нарита олон улсын онгоцны буудалд буй иргэдийн хоол хүнс, зочид буудлын зардлыг тус компаниас гаргажээ.

Дугаар шилжих мөчид онгоцыг засварлаж дууссан, өнөөдөр (өчигдөр) 17:30 цагт буусан гэсэн мэдээлэл бидэнд ирлээ.
Views: 486 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]