11:13 PM Мисс И.Төгсөө онгоцны үйлчлэгчид тэнцээгүй | |
"Мисс Монголия 2011” –ын ялагч И.Төгсөө гэх нуруулаг, туруулаг бүсгүйг залуус андахгүй болжээ. Хаа ч явсан түүнийг залуус таньж, эргүүлэх болсон тул И.Төгсөө бүсгүй чимээгүйхэн амьдрахаар шийджээ. Угтаа бүсгүйчүүд миссийн титэм өмссөн цагаасаа л багагүй хэл аманд өртөж эхэлцгээдэг. Харин энэ жилийн миссээр шалгарсан И.Төгсөө бүсгүй энүүхэндээ янз бүрийн хэл амнаас холуур байгаа нь залууст таалагдах болсон байна. Хааяа нэг томоохон арга хэмжээнд очхоос өөр бусад арга хэмжээнд тэр бүр үзэгдэхээ байсан ч мисс бүсгүй И.Төгсөө "Мисс интернэшл” олон улсын тэмцээнд бэлтгээд тун завгүй яваа юм. Түүнчлэн мисс И.Төгсөө багаасаа үеийн охидуудаасаа биерхүү байсныг хэлэх үү хүүхэд байхдаа дэлхий дээрх хамгийн өндөр амьтадын нэрээр нэрлэгдсээр дунд сургуулиа төгсөж байсан гэдэг. Мөн мисс И.Төгсөө маань мисст оролцохоосоо өмнө өндөр биенээсээ болж хүсч мөрөөдөж явсан онгоцны үйлчлэгчийнхээ ажилдаа тэнцэж чадалгүй сэтгэл дундуур үлдэж байсан гэдэг. Гэвч сайхан бүсгүй дахин өөр нэг боломжийг олж харснаар миссийн тэмцээнд хүч үзэж шилдгээр шалгарсан юм | |
|
Total comments: 0 | |