2:43 AM Мисс Ё.Нямжавын хоёр дахь хүүхдийн эцэг хэн бэ | |
Эрх мэдэл, нэр алдар, өнгө мөнгөтэй нь "давуу эрхтэй” амьдрах болсон өнөөгийн Монголын нийгэмд "од болох” өвчнөөр өвчлөгсдийн тоо миссүүдийн эгнээг нэлээдгүй өргөжүүлж байгаа. Борооны дараах мөөг шиг олширсон энэ олон миссүүд хэн нь хаанаас, ямар газраас, ямар шаардлага шалгаруулалтаар гарч ирээд тэргүүндээ титэм, нэрнийхээ өмнө мисс хэмээх тодотгол зүүгээд байгааг ойлгоход ч бэрх болжээ гэж толгой сэгсрэх хүн захаас авна. Хаа очиж "Хатан-Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг, 1989 онд мисс Н.Мөнхцэцэгээр гараагаа эхэлж байсан "Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч цөөн хэдэн бүсгүйчүүд мисс хэмээх эрдэнийн титмийг нэр төртэйгээр тэргүүндээ залж, хүлээн зөвшөөрөгдсөн бүсгүйчүүд байдаг. Мисс "чанартай” байх үед зөвхөн нийслэлээс эсвэл Дарханаас сайхан бүсгүй төрдөг ёс юм шиг ойлголт байлаа. Үүнийг эвдэж анх удаа хөдөөний охин гоо бүсгүйн титмийг авч, алдар нэр дагуулсан нь мисс Ё.Нямжав. 2001 онд Улаанбаатар хотын миссийн тэмцээний ялагч болж улмаар "Монголын сайхан бүсгүй”-н титмийг хүртсэн энэ бүсгүй мөн ондоо БНСУ-д 50 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй уралдан гуравдугаар байрт орсон нь бусдаар тэргүүлж Монголын мисс болсон гэсэн дуу шуутайхан хэл амыг нам дараад авсан. Ийн ганцхан жилийн дотор ёстой тэсрэл хийж, гэнэт гарч ирсэн мисс бүсгүй гэнэт гарч ирсэн шигээ гэнэт усанд хаясан чулуу шиг болж орхисон нь хамтын амьдралд холбоотой бай. Түүний анхны нөхөр нь Од хэмээх хувийн бизнес эрхэлдэг, бодибилдингээр хичээллэдэг нуруулаг залуу байв. Удаж төдөлгүй мисс Ё.Нямжав нөхрөөсөө саллаа, нөхөр нь хартай шартай, гар хүрдэг байжээ гэсэн мэдээлэл чөлөөт хэвлэлүүдийн эхний нүүрийг чимж эхэлсэн ч мисс бүсгүй ямар нэгэн тайлбар хийлгүйгээр алга болсон юм. Сураг сонсох нь Сингапурт суралцахаар явсан байлаа. Харин ирэхдээ хоёр дахь үрээ тэвэрсээр эх орондоо газардсаныг мэдсэнээс мэдээгүй нь олон болов уу. Ямартай ч анхны нөхрөөсөө өрх тусгаарласныхаа дараа охинтой болсон мисс бүсгүй хэн гэгчийн хүүхдийг төрүүлэв гэсэн сониуч асуулт хариултгүй хэвээр байна. Нөгөө оюутан ахуй цагаасаа нэр холбогдож ирсэн МАН-ын залуу лидер бизнесмэн гишүүн үү? Аль эсвэл саяхны сонинд бичсэнчлэн сайд асан С.Отгонбаяр уу? Эсвэл ихэнх миссүүдийн жишгээр хэн нэгэн гадны хүн байв уу? Ямартаа ч мисс маань өнөөдрийг хүртэл ганц бие яваагаас үзэхэд хоёр дахь амьдралынх нь сонголт, охины аав нууц ноёнтон гэр бүлтэй хүн байхаас гарцаагүй бөгөөд албан бус мэдээллээр манай нэгэн нэртэй бөх эрхэмтэй мисс Ё.Нямжав хайр сэтгэлийн холбоотой байсан ажээ. Энэ харилцаагаа тэрбээр ихэд нандигнан нууцалдаг бөгөөд охиныхоо аавын нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө мөнгөн болж энэ харилцааг үүсгээгүй, жинхэнэ халуун хайр сэтгэл байсан хэмээн найз нөхөддөө учирласан байна. Тиймдээ ч охиныхоо аавыг мисс бүсгүй тэгтлээ их нууцалж, эрхэм нандин байлгахыг хүсдэг биз ээ. Өдгөө урд хөршид гурав дахь дээд сургуульдаа суралцаж буй сайсан бүсгүй Бээжин, Улаанбаатарын хооронд хоёр нутагтан адил ирэн, очин байгаа. Угийн өндөр боловсролтой, гэрийн хүмүүжил сайтай бүсгүй боловсрол мэдлэгтээ илүү их анхаардаг бөгөөд ямар ч нөхцөлд бусдаас хараат бус амьдрах ёстой хэмээн ярьдаг ажээ. Хэвлэлд гарсанчлан С.Отгонбаяр сайдын хүүхдийг төрүүлж, Зайсангийн тансаг харшид амьдарч байгаа гэх мэдээлэл ор үндэсгүй бөгөөд тэрбээр ээж, хүүхдүүдийнхээ хамтаар Төмөр замд амьдарч байна. Хоёрын хоёр хүүхэдтэй ганц бие бүсгүй амьдрал авч явах амар биш ажлыг арын албыг нь даадаг ээждээ тэрбээр даатгаж, өөрөө боловсрол бизнестээ илүүтэй цаг зав зарцуулж байгаа гэнэ. Бусад миссүүдээ бодвол элдэв эрчүүдтэй холбогдож хэл амны бай болоод байх нь бага мисс бүсгүй чухам ямар эрийг хоёр дахь амьдралаараа сонгож, өдийг хүртэл ганц үг газар гээлгүй нууцалж, нандигнаж явааг мадагүй цаг хугацаа харуулах биз ээ. | |
|
Total comments: 0 | |