Main » 2011 » есдүгээр сар » 22 » Мисс Х.Бадамгэрэл сэхэж мэддэггүй
9:43 AM
Мисс Х.Бадамгэрэл сэхэж мэддэггүй
 

2009 оны "Мисс Монголиа” тэмцээний титмийн эзэн Х.Бадамгэрэл сэхэж мэддэггүй нэгэн бололтой. Учраа алдаж, тоо нь гүйцэгдэхээ больсон олон миссийн тэмцээний нэгэнд тэрээр хайр зарлан, хамтдаа амьдрахаас наахнуур юм болдог Содтуяа багшийнхаа дэмжлэгтэй түрүүлсэн гэхэд худлаа болохгүй. За тэр ч яахав, ар өврийн хаалгын аль нэгнээр орсон ч түрүүлж чадсан нь бахархалтай. Харамсалтай нь манай хүн мисс болонгуутаа ах дүү хамаатан саднаа ор тас мартсан гэж байгаа. Угтаа бол түүнийг зангарагтай улс төрч Гончигдоржийн садан гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй.

Мисс болохоосоо өмнөх энгийн нэгэн Бадамгэрэл ээж дүүгийн хамт ах дүү нараараа орж гарсан шигээ мэндтэй устай явдаг байсан бол төмөр титэм тэргүүндээ залсан цагаасаа эхлэн нүүрээ буруулан утсаа ч авахаа больсон гэж ойр тойрныхон нь гайхдаг юм билээ. Хүн хүнээ түшиж амьдрахаас хүйтэн төмөр тэврээд насыг барах биш. Залуу хүний замын хүзүү урт л байж таараа. Арай ч ингэж болохгүй дээ.

Views: 526 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]