Main » 2011 » аравдугаар сар » 13 » Монгол охин дэлхийн брэндийн шинэ төрхөөр тодорлоо
6:52 PM
Монгол охин дэлхийн брэндийн шинэ төрхөөр тодорлоо
 

1789 онд үүсгэн байгуулагдсан Францын "Ростан” группийн  "JR-Rostaing” брэндийн дэлгүүр өчигдөр УИД-т албан ёсоор нээлтээ хийлээ. Тус брэндийн цэвэр арьсаар бүтээсэн дээд зэрэглэлийн гар цүнх, хэтэвч, бээлий болон бусад жижиг хэрэглэлүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилгоор "Ростан Монгол”компанийг үүсгэн байгуулж энэ оны долоодугаар сараас УИД-ийн хоёрдугаар давхарт "JR”  бүтикээ ажиллуулж эхэлжээ.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд тус группийн   ерөнхийлөгч Жак Ростан гэргий хатагтай Ростаны хамт, Францын Жижиг дунд үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Франсуа Турка, хөрөнгө оруулагч Доминик Турка, Францын IMMODE загварын агентлагийн захирал Хенри Хуберт болон Азийн Модель агентлагийн захирал Ч.Содтуяа нар хүрэлцэн ирсэн билээ.

Тус ёслолын арга хэмжээнд манай язгуур урлагийнхан дуу хуураа өргөн барьж, "Алтан ураг” хамтлаг монгол хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн, шанзны чуулганы охид орчин үеийн хэв маяг бүхий аялгууг шанзтай хослуулан тоглож уран бүтээлээ толилуулсан юм.

Энэхүү арга хэмжээний хамгийн чухал үйл явдал бол Монголын залуу загвар өмсөгчийг "JR-Rostaing” брэндийн шинэ нүүр царайгаар сонгон шалгаруулах тэмцээн байлаа.

Сонгогдсон охинтой "Ростан” групп урт хугацааны гэрээ байгуулж олон улсын түвшинд хамтран ажиллах бөгөөд "JR-Rostaing”  брэндийн нүүр царай, Франц болон Вьетнам улсад зохиогдох загварын шоунд оролцох эрх, "IMMODE” загварын агентлагтай хамтран ажиллаж томоохон хэмжээний загварын шоунд оролцох, дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч францын "ELLE”, "VOGUE” сэтгүүлүүдэд цуврал зургаа нийтлүүлэх мөн Франц болон Вьетнам орноор аялах эрхээр шагнуулах байсан юм.

Тус тэмцээнд Азийн модель агентлагийн 15 загвар өмсөгч өрсөлдсөнөөр шүүгчдийн бүрэлдэхүүн удаан хугацаанд хэлэлцсэний эцэст Ю.Балжидмааг сонгосон билээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 1883 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]