Main » 2011 » есдүгээр сар » 14 » Монгол охин олон улсын төгөлдөр хуурчдын наадамд түрүүллээ
5:44 AM
Монгол охин олон улсын төгөлдөр хуурчдын наадамд түрүүллээ

Итали улсад болсон төгөлдөр хуурчдын олон улсын наадмаас монгол охин тэргүүн шагнал хүртжээ. Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч Ч.Есөнханд олон улсын хүүхдийн төгөлдөр хуурчдын наадамд амжилттай оролцож, Гран при шагнал хүртсэн байна. Тус тэмцээнд Ази, Европын орнуудын 30 гаруй орны хүүхдүүд өрсөлджээ.

Ч.Есөнхандын хувьд энэхүү наадамд дэлхийн алдартай хөгжмийн зохиолч Дарте Кобалевскийн гуравдугаар сонатыг тогложээ. Таван настайгаасаа эхлэн төгөлдөр хуураар хичээллэсэн бяцхан охин Хөгжим, бүжгийн коллежид н.Орхон багшийн удирдлага дор суралцдаг аж.

Тэрээр тэргүүн байрын шагнал авсны дараа ирэх оны дөрөвдүгээр сард АНУ-ын Карнеги Холлын тайзнаа тоглох урилга авчээ. Энэхүү тоглолтынхоо өмнө Ч.Есөнханд АНУ-ын хотуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Views: 441 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 1
amjilt husie

IP хаяг :59.46.158.67· 2011/09/17 9:42 AM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]