Xятад
блогчид: Баялагаас ардад хvртээе. Монголын засгийн газраас суралцъя...
Єнєє єглєє нетээр хэсч байгаад хятад блогчид энэ талаар олон талын
байр суурь илэрхийлсэн болохтой танилцлаа. Тэд биднээс vлгэр авч,
засгийн газраа баялагаас олох ашгаа хуваарилахыг сануулж байна. Тэд
биднийг сайшааж байна. Гэхдээ энэ нь сонгуулийн ээлжит шоу юу vгvй юv,
ард тvмэнд vнэхээр хэрэгтэй эсэх талаар бид бас тэд яаж мэдэхэв. Тэдний
байр сууриас бичлэгийн сvvлд товчлон орчуулав.
Бээжин хvртэлх онгоцонд нэгэн бизнесмэн залуутай танилцлаа. Жан Хау
бол Хятад гаралтай Канадын иргэн. Торонтогийн уул уурхайн машин
техникийн vйлдвэрд ажилладаг. Виз-нээс болоод Монголд 1 сар болоод
Бээжин буцаж байгаа нь энэ гэнэ. 1 сарын хугацаандаа Монголыг бас
чамгvй судалж, ажлын шугамаар томоохон уул уурхайн компаниудтай уулзаад
амжжээ. Бидний яриа монгол хvн, монгол улс, монголын засгийн газрын
бодлого, монголын нийгэм, улс тєрийн єнєєгийн байдал гээд нилээн єргєн
хvрээг хамарч байлаа. Нийгмийн халамжийн тухай, уул
уурхайн баялагаас олох ашгийг ард тvмэндээ хvртээж эхлэх болсонтой
холбогдуулж харин ч овоо удаан ярилцлаа. Харахад тэд энэ талаар нилээд
сонирхож байгаа бололтой бєгєєд сайшааж байгаа нь илт байсан. Миний
хувьд бол vнэндээ сайшаах муушаах алин болохоо мэдэхгvй л байна. 1.5
сая авах тухай ярьсан хvмvvс эргэн тойронд зєндєє. Хувьцаа тараана,
мєнгє єгнє ч гэх шиг. Магадгvй олсон ашгаа хуваарилах гэж байгаа бол
баярлах л байна. Гэхдээ энэ нь яг олсон ашиг уу? Эсвэл ирээдvйгээсээ
зээл авах гэж байна уу? Vнэхээр бидний амьдралыг дэмжихээр бодит
тусламж байх уу? Эсвэл ээлжит сонгуулийн бэлтгэл vv?
Хэрэв бэлэн мєнгє тараах гэж байгаа бол Засгийн газрын
бодлогыг дэмжихгvй. Жирийн дундаж амьдралтай иргэний хувьд бол vvнийг
дэмжих нь єєрийгєє ирэх хэдэн жилд илvv их сойж, нуруундаа илvv их ачаа
vvрэхийн тэмдэг гэж би бодож байгаа. Яахав нийгмийн
халамжинд дургvй хэн байхав. Бvгд л сар бvрийн 21 мянга, шинэ тєрсєн
хvvхдийн 100 мянга, шинэ хосын 500 мянга, жирэмсэн эмэгтэйчvvдийн 26
мянга гэх мэтээр аваад л саагаад л байхыг бодно. Гэхдээ 1.5 сая бол
хэрээс хэтрэнэ ээ. Нийгмийн халамжийн жижиг мєнгєнvvд жирийн ажилчин
бидний цалинг цалин биш болгож, мєнгийг мєнгє биш болгож байгааг бид
хамар доороо бvгд л хараад сууж байгаа. Банкинд, тэр
дундаа Хадгаламж банкинд (цалингийн карт маань Хадгаламж банкных
болохоор vйлчлvvлэх шаардлага их гардаг) орохоор vргэлж л урт очертой.
Тэдний 99 хувь нь бараг л гартаа " Хvний хєгжил" -ийн гэх улаан
дэвтэртэй. Би ч гэсэн энэ мєнгийг авдаггvй биш авдаг л даа. Гэхдээ авах
гээд очерлох бvртээ би ичдэг. Эрvvл толгойтой, гартай, хєлтэй, амьдрах
чадвартай байж нийгмийн хамгийн эмзэг давхрагын хvн шиг бусдын мєнгийг
зvгээр халаасладагтаа ичдэг. Одоо энэ 1.5 сая тєгрєгийн єгєєд эхлэх юм
бол энэ ичмээр мєртлєє ичгvvргvй байдалд хvссэн хvсээгvй орох болно.
Учир нь тэр их сонсогддог бага мєнгийг тараагаад эхлэхээр єргєн
хэрэглээний барааны vнэ тэнгэрт хадаж, цалин маань хаана ч хvрэхгvй,
албатай хvн шиг л халамжиндаа очерлох болно доо.
За харин доорх бичлэг бол Хятад блогчдын vзэл бодол, товчлон хvргэж байгаа минь
Блог хаяг. http://money.163.com/special/focus270/
3 сарын 31 нд Тавантолгойн нvvрсний ордны 1.5 тэрбумтай
тэнцэхvйц хувьцааг 2.8 сая иргэндээ хувааж єгєх болсон шийдвэрийг
Монгол улсын засгийн газар гаргалаа. Монгол шиг ийм жишээ ємнє байхад,
Хятад ч ард иргэддээ хувь хvртээж болохгvй гэж vv? Ямар хэлбэрээр
хэрэгжvvлэх ёстой вэ? Vvнийг гурван хэлбэрээр
хэрэгжvvлж болно. Нэгд, бэлэн мєнгє, Хоёрт, Бvх ард тvмэнд хувьцаа
эзэмшvvлэх, Гуравт, Улсын Корпорациуд (2003 онд Хятадын Тєрийн
зєвлєлийн дэргэд Улсын ємчийг хянан шалгаж удирдах хороо байгуулагдсан.
Тvvний удирдлага дор 160 аад корпораци байдаг. Энэ нь улсын ємчийн
корпорациудаас бага зэрэг ялгаатай.)-аас хуваарилах мєнгийг нийгмийн
халамжинд шилжvvлэх Бэлэн мєнгє тараах хэлбэр:
Энэ хэлбэрийг Гонг Конг, Сингапур гэх мэт улсууд хэрэгжvvлж
байсан туршлагатай. 3 сард Гонг Конг насанд хvрсэн иргэн бvртээ 6000
Гонг Конг доллор тараасан. Ємнє нь Гонг Конг 2008 онд санхvvгийн
ашгаасаа 40 тэрбум доллор гаргаж ард иргэддээ хуваарилаж байсан. Мєн жил
Сингапурын Засгийн газар "Засгийн газрын санхvvгийн ашгаас бvх ард
тvмэнд хvртээх тєлєвлєгєє" -г баталж, 4.3 тэрбум юанийг бvх ард тvмэнд
хувааж тараасан. Макао ч 3 жил дарааллан тус бvсэд урт болон богино
хугацаанд амьдарч байгаа бvх оршин суугчдад бэлэн мєнгє хуваарилаж
"Хотын иргэдийн амьдралын дарамтыг хєнгєлєх" бодлого хэрэгжvvлж байсан.
Дээрх улс орнуудтай харьцуулахад Хятад хvн ам их учир хvр бvрт хувь
тараана гэвэл "Амд ч vгvй хамарт ч vгvй"-н vлгэр болох нь мэдээж.
Энэ талаар Чинхуа их сургуулийн эдийн засаг менежментийн
сургуулийн профессор Жv Вv Сиан хэлэхдээ "Хvр бvрт хувь хvртээх асуудлын
гол нь хэрэгжvvлэх хэлбэрт оршиж байна" гэж онцлоод, цааш нь "Жил бvр
мєнгє хуваарилахаар баячуудад юум болохгvй ч ядууст маш том халамж
болох юм."гэж хэллээ. Манай улсад жилийн дундаж
орлого нь 1196 юань бол ядуу гэж тооцогддог. Энэ стандартаар бол нийт
ядуу иргэдийн тоо 26.88 сая юм. 2010 онд томоохон улсын корпорациудын
олсон цэвэр ашиг 849 тэрбум юань бєгєєд vvний 10% нь 84.9 тэрбум юм.
Энэ мєнгийн ядуу иргэдэд хуваарилах юм бол хvр бvр жилд 3158 юань
хvртэх боломжтой бєгєєд тэдний жилийн орлого 3 дахин нэмэгдэнэ гэсэн vг
юм. Бvх ард тvмэнд хувьцаа эзэмшvvлэх хэлбэр:
Бэлэн мєнгє тараахтай харьцуулбал дээрх хэлбэр нь урт
хугацаанд хамгийн бодитой хэрэгжих хэлбэр гэж мэргэжилтнvvд хэлж байна.
Уул уурхай, банк санхvv, тамхины vйлдвэрлэл зэрэг салбарын улсын
томоохон корпорациуд дээр тvшиглээд, улс иргэддээ эдгээр корпорациудын
хувьцаанаас эзэмшvvлэх юм бол иргэд корпорацийн хєгжил дэвшлийн vр
шимийг эдлэх боломжтой болох юм. Хятадын Газрын тосны
корпорациар жишээ авахад, 2010 оны 12 сарын 31 хvртэл, тус корпораци
183.021 тэрбум хувьцаа гаргасан. Хэрэв тvvний 10%-ийг нийт 1.3 тэрбум
хvндээ тэгш хуваарилабал хvн бvр 14 хувьцаа эзэмших болно. Хэрэв А vнэт
цаасны газар хувьцаа бvрийг 12 юаниар vнэлбэл, Энэ хувьцаа 168 юань
болно. 2010 онд Газрын тосны корпорацийн хувьцааны ашгийг 0.76 юаниар
тооцоход хvн бvр жил бvхэн хувьцаанаасаа 10 юаний ашиг хvртэх болно. Корпорациудаас хуваарилах мєнгийг нийгмийн халамжинд шилжvvлэх хэлбэр:
Хятадын нийгмийн халамжийн систем тєгєлдєр бус, нийгмийн
халамжийн сангийн єрийн асуудал хvнд байгаа єнєєгийн нєхцєлд, томоохон
корпорациуд ашгаа нийгмийн халамжийн vйлчилгээний салбарт хуваарилж
болно."Зарим улсын корпорациудын ашгийг нийгмийн халамжийн санд
хуваарилахыг дэмжих болно" гэж Улсын ємчийн хорооны эрхлэгч Ли Сун Рун
ємнє нь мэдэгдэж байсан. Зєвхєн Шанхай хотоор жишээлэхэд, хотын
халамжийн сангийн єр (Хотуудад хvн амын хєгшрєлт улам бvр газар авч
байгаатай холбоотойгоор нийгмийн халамжийн сангаас олгох єндєр насны
тэтгэврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс халамжийн санд асар
том єр бий болоод байгаа юм. ) жилд 10 тэрбум юаниар єгч байна. Дэлхийн
банкны мэдээгээр 2001 оноос 2075 оны хооронд хятадын єндєр насны
тэтгэврийн даатгалын орлого зарлагын алдагдлын хэмжээ 9.15 биллион юаньд
хvрэх болно. Блог Хаяг. http://blog.huanqiu.com/?uid-303176-action-viewspace-itemid-2037111 从蒙古全民分红到我国央企红利充实全民社保
Монгол ард тvмэндээ хувь хvртээх болсон шиг манай улсын томоохон
корпорациуд иргэдэд ашиг хуваарилж нийгмийн халамжийг хангаж болно.
Монгол улсын засгийн газар иргэн бvртээ стратегийн ач
холбогдол бvхий Тавантолгойн нvvрсний ордны 1.5 сая тєгрєгтэй тэнцэх
хувьцааг олгохоор болсон тухай єчигдєр мэдээгээр vзлээ. Vнэхээр гайхсан.
Энэ тийм хэрэгжихээр дэвшилттэй хэлбэр vv? Манай улсад тvvнийг
хэрэгжvvлж болох болов уу? Том корпорациуд бvх ард тvмэнд ашиг
хуваарилах ёстой. Энэ бол миний байр суурь. Нэг: Улсын vйлдвэр ард тvмний нийтийн ємч байх ёстой. Тvvний бvтээсэн баялагаас бvх ард тvмэн хvртэх ёстой. Хоёр: Бvх ард тvмэнд хувь хvртээх нь корпорацийн удирдлагын системд нєлєєлєхгvй. Гурав: Бvх ард тvмэнд хувь хvртээх нь корпорацийн цаашдын хєгжилд нєлєєлєхгvй. Дєрєв: Бvх ард тvмэнд хувь хvртээх нь " Инфиляцыг vр дvртэй барьж, дотоодын хэрэгцээг улам нэмэгдvvлэх " болно. Тав: Бvх ард тvмэнд хувь хvртээх нь нийгэм дэх тэгш бус хуваарилалтыг тэнцвэржvvлэхэд ашигтай. Зургаа: Энэ нь нийгмийн зєрчлийг саармагжуулахад ашигтай. Блог Хаяг. http://sp.ycwb.com/2011-04/06/content_3400196.htm 中国也应每年向全国人民分红 Хятад ч жил бvр бvх ард тvмэндээ хувь хvртээх хэрэгтэй. "Лvо жvнь"
Энэ жил Гонг Конг 18 наснаас дээш нийт хvн амдаа 6000 юань
бэлнээр тараасан бол Монгол улс хvн бvртээ 1.5 сая тєгрєг хуваарилах гэж
байна. Харин Хятад яах бол? Хятадын улсын корпорациуд ч жил бvр ард
тvмэнд хувь хvртээх хэрэгтэй. Хятадад улсын гэх статустай
маш олон корпорациуд бий. Улсынх гэдэг нь улсын ємчлєлд буюу бvх ард
тvмний мэдэлд байна гэсэн vг. Тэдний бий болгосон баялаг ч бvх ард
тvмнийх байх учиртай. Тийм ч учраас тэд бvх ард тvмэнд хувь хvртээх
ёстой. Манай улсад газрын доорх баялаг бvгд уулсын
эзэмшилд байдаг. Гэвч цєєн хэдэн улсын томоохон монопол корпорациуд уул
уурхайн баялагийн олборлох эрхийг дураар эзэмшиж, асар их ашиг олох
мєртлєє бvс нутгийн ард иргэдийг алтан дээр суусан гуйлгачин шиг
амьдруулж байна. Тухайлбал: Шинжиан, Євєр монгол, Сычуань, Чунчин гээд
улсын баруун бvсийн газрын тос, нvvрс, байгалийн хийн баялагийг улсын
хєгжил сайтай зvvн бvс рvv татаж эсвэл гадаад руу экспортолдог. Тэндээс
олох ашиг том албан тушаалтнууд болон улсын корпорациудын халаасанд л
урсан ордог. Уг нь баруун бvсийн ард тvмэнд энэ ашгаас хvртээж, амьдрал
ахуйг нь дээшлvvлэх ёстой. Санхvv эдийн засгийн яамны
мэдээгээр бол, Бvх улсын улсын корпорациуд 2010 онд 1.9 биллион (мянган
тэрбум) юаний ашиг олсон бєгєєд энэ нь єнгєрсєн оноос 37.9 %-аар илvv
vзvvлэлт юм. Улсын корпорациуд ашгийнхаа 10 хувийг иргэн бvрт хувааж
єгье гэж тооцвол хvн бvр 1500 гаруй юань хvртэж болно гэсэн vг. Социолизмын, нийгмийн тєвлєрсєн хvчний давуу талыг ашиглаж бvх иргэнд хувь хvртээж болно гэж бодож байна.
全民分红可让民众分享垄断利益,不会重蹈俄罗斯私有化覆辙 让民众分享垄断利益,专家提议学习蒙古全民分红 Оросын алдааг давтчихалгvй мєртлєє Монголоос суралцаж Хэт тєвлєрсєн ашиг орлогоос Бvх ардад тэгш хvртээе.
Монгол улс улсын ємчлєл дэх нvvрсний ордны хувьцаанаас иргэн
бvртээ хуваарилах болсон нь баялагаас олох ашгийг нийгэмд тэгш
хуваарилах тухай халуун сэдэв рvv Хятадын ард тvмнийг дахин хуйлрууллаа.
Монголоос vлгэр дуурайл авч ард иргэддээ хувь хvртээхийг мэргэжилтнvvд
ч сануулах боллоо. За гэх мэтээр блогчид єєрсдийн санаа
бодлыг солилцож, Монголыг жинхэнэ халуун сэдэв болгон ярилцаж байна.
Гэхдээ тэд биднийг олсон ашгаа хувааж байна гэж бодож байх шиг байна.
Миний ойлгож байгаагаар манай эрх баригчид бидэнд ирээдvйгээсээ зээлэн
авч л єгєх гээд байгаа биз дээ. Мэдэхгvй юм даа. Мэддэг хvн байвал
мэддэггvй бусаддаа хэлж єгмєєр......
|