Main » 2011 » есдүгээр сар » 19 » Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх магадлалтай орны тоонд багтжээ
1:19 PM
Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх магадлалтай орны тоонд багтжээ
 

Манай улс мөнгө угаах болон терроримзтой тэмцэх олон улсын байгууллагын судалгаагаар ийм үйл ажиллагаа эрхлэх магадлалтай орны тоонд багтжээ. Цагаанаас хар руу уусах олон өнгөөр улс орнуудыг ангилахад Монгол хар саарал жагсаалтад багтсан байна. Энэ нь хар өнгө рүү ороход ойртсон гэсэн үг аж. Гэтэл энэ нь манайхны хариуцлагагүй ажилладгаас болсон гэнэ. Банкны тухай хуульд банкууд 20 саяас дээш төгрөгийн гүйлгээ хийсэн тохиолдолд шалгаж, энэ талаар байнга мэдээлэх ёстой. Гэвч манайхан үүнийг тэр болгон мөрддөггүй, олон улсын байгууллагад мэдээ, тайлангаа дутуу хүргэдгээс болж манай улсын банкны салбарыг мэдээлэл бүрхэг, үйл ажиллагаа нь тодорхой бус хэмээн дүгнэж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх магадлалтай орны тоонд оруулсан байна.

Views: 420 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]