Main » 2011 » есдүгээр сар » 27 » Монгол Улс Оюутолгойгоос өдөрт 720 сая доллар олох боломжтой
10:19 AM
Монгол Улс Оюутолгойгоос өдөрт 720 сая доллар олох боломжтой
 

Манай улсын эдийн засгийг 2020 онд одоогийнхоос 35 хувиар өсгөх стратегийн өндөр ач холбогдол бүхий Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалтын явц тэн хагастаа хүрчээ. Ирэх оны сүүлчээс үйлдвэрлэл нь нь эхэлнэ хэмээн тооцоолж буй. "Оюутолгой” төслийн байгууламж ойролцоогоор 80 ам км хавтгайд оршиж буй агаад зэсийн баяжуулах үйл явцыг товч тайлбарлавал ил уурхайгаас олборлосон чулууг хоёр ч бутлуураар буталж, үүний дараа баяжуулах үйлдвэрт боловсруулах юм байна. Хоёр дахь нь нарийн буюу нэг см-ийн голч бүхий хэмжээтэй болгож, түүнээс цааш баяжуулах үйлдвэрээр дамжин борлуулах үе шат руугаа шилжих гэнэ. Зэсийн баяжмалаа хадгалах агуулахын барилга бараг ашиглалтад оржээ. Нэг дор 25 мянган тонн баяжмал хадгалах багтаамжтай агуулахын хажууд зэс баяжуулах үйлдвэр байх аж. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор эхний ээлжинд өдөрт 100 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх бүрэн боломжтой. Тэгэхээр зэсийн ханш өчигдрийн байдлаар 7200 байсан гэж бодвол Монгол Улс өдөрт 720 сая долларын орлоготой болох боломж ойртжээ

Views: 507 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]