Монгол улсын гавъяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан юм. Уйлж дуулдаг, уярч дуулуулдаг энэ хүний хоолойг магтмуу. Хүүхэд наснаас нь эхлээд "Тулганы гал асаах ёслол” үйлдэх хүртэл түүний амьдрал хэрхэн өрнөсөн талаар товч өгүүлэх хувийн гэрэл зургуудтай нь танилцуулж байна.
Улаан хацарт:
Самандын гэр бүл 5 хүүхэдтэй түүний дөрөв
дэх нь Жавхлан хэмээх улаан хацарласан жаал. С.Жавхлан 1980 оны 2
дугаар сарын 21 нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Тэр эцэг эх
хоёртоо сүслэн мөргөж, шүтдэг. Мөн ижий, аав хоёртоо зориулан уйлж
дуулдаг нэгэн. Хэдий дуучин болохыг нь харж чадалгүй эрт явсан ч ийм
сайхан хоолойтой хүү төрүүлсэнд Жавхлангийн фэнүүд бахархдаг нь
гарцаагүй.
"Төөрөг тавилан”:
Ээж дүүгийн хамт. Жавхлангийн аав
Даржаагийн Саманд инженер харин ээж Лхагвын Тогтох нь газар зүйн багш
хүн байсан. Дээрээ нэг ах, хоёр эгчтэй бас нэг охин дүүтэй. Энэ зурган
дээр энгэртэй зүүсэн медалийг харж байна уу? Ямар медаль нь мэдэгдэхгүй ч
хожим гавъяатын медаль болон хувирах "Төөрөг тавилан”-тай байж дээ.
/"Төөрөг тавилан” хит дууных нь нэг/
Зүггүй "тархи”:
Шууд 2 дугаар ангиасаа дунд сургуульд
орж байсан. "Арын хаалга” уу, андуураад гүйгээд орчихсон уу бүү мэд. 10
төгстлөө Увс аймгийн Улаангом хотод сурсан. Газар зүй, тоо, дуу хөгжмийн
хичээлдээ "галзуу” нэгэн байсан гэдэг. Мэдээж удмын юм байгаа байлгүй.
Зүггүй "тархи”. Үймүүлж гүйгээд ахаасаа "алганы амт” хэдэнтэй хүртдэг
байснаа мартдаггүй.
Диплом:
Жавхлан 17 насандаа буюу 1997 онд Соёл урлагийн
их сургуульд опера дуучны ангид элсэн орсон. Бурхнаас заяасан мундаг
хоолойг мэргэжлийн сургуульд нь хөгжүүлэхээр гайхамшиг цогцлох нь
ойлгомжтой. 2003 онд их сургуулиа дүүргэж, диплом өвөртлөж, мэргэжлийн
дуучин цолтой боллоо. Гэхдээ дуучин, жүжигчин, эмч мэргэжлийг эзэмшсэн
хүмүүс сурсаар байгаад дуусдаг гэдэг.
Мастер:
Сургуулиа төгсөөд бакалавр дээр зогссонгүй.
Томрох нь тодорхой гэдгээ мэдсэн учраас магистрт суралцаж 2006 онд
төгссөн. Мөн л Соёл урлагийн их сургуульд.
Жавхаа, Баясаагийн "Хонгор үр”:
Жавхлан, Баясгалан энэ
ижилдүү нэрийг мэдэхгүй монгол хүн байхгүй. Дөнгөж сургуульдаа сурч
байсан, төгссөн 2 залуу "дуэтлээд” "тооноор тусах нарыг ажаад тулганы
галыг тойрч мөлхсөн…” гэдэг үгийг сэтгэл зүрхэнд хоногштол эгшиглүүлсэн.
Хамгийн анх энэ 2-ыг алдаршуулсан дуу бол яахын аргагүй "Хонгорхон үр
минь” юм.
"Хонгор үр”-ээ орхисон нь:
Цаашлаад "Хонгорхон үр
минь”, "Насны хайр”, "Мөнхрөх ч биш дээ хоёулаа” зэрэг дуунуудыг
мөнхрүүлж чадсан билээ. Энэ хоёрыг гэрлэнэ гэж маш олон хүмүүс ярьж
байсан харин тэгтэл ёстой л "Мөнхрөх ч биш дээ хоёулаа” болсон. Салсан
шалтгааныг тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ л ам мэдэн
шуугисан. Гэхдээ хэн мэдэх вэ.
Булган сүүл:
Энэ бол ганцаараа дуулж эхэлсэн Жавхааг
төгс утгаар нь алдаршуулсан дуу. Тэр үед хүн бүр л найр, наадам, хээр,
гадаагүй амандаа аялдаг байсан. Энэ бол "Зүүдэнд уяатай аав”. Үүнээс
хойш дуулсан бүх дуу нь хит болж эхэлсэн. "Булган сүүл”-тэй дуу юм.
Клипэнд нь царайлаг "драммын 4”-ийн нэг СТА /тухайн үеийн залуу
жүжигчин/ С.Болд-Эрдэнэ тоглож байсан.
Туранхай:
Нас залуу, цус шингэн, бие туранхай байж.
"Бурханаас эрсэн хайр”, "Насан багын дурсамж”, "Дөрвөн настай халиун”,
Би монгол хүн” зэрэг одоо ч эгшиглэдэг дуунуудаа амилуулж явсан үе.
Үргэлжлэл:
Үе үед Монголын ард түмнийг аялгуут
дуугаараа бишрүүлж, хөгжин, цэнгүүлдэг дуучдын буухиа үргэлжилсээр
байдаг. Агуу П.Адарсүрэн, С.Батсүх, тэгээд С.Жавхлан. С.Батсүх,
С.Жавхлан нарын хамтарсан тоглолт ч болж байсныг санаж байгаа биз ээ.
Жавхаагийн мисс:
Жавхлан маань "Шуранхай” хамтлагийн
дуучин Г.Эрдэнэчимэгтэй тоонот гэрт толгой холбож нэг охины эцэг болсон.
Г.Эрдэнэчимэгийн хувьд 2007 онд "Оюутан мисс, мистер” шалгаруулах
тэмцээнд түрүүлж миссийн титэм тэргүүндээ залж байсан. Түүгээр ч
зогсохгүй Филиппин улсад зориогдсон "Олон улсын мисс, мистер” тэмцээнд
оролцон уянгат сайхан уртын дуу, монгол бүжгээрээ харь гүрнийхнийг
алмайруулан "Авъяаслаг мисс”-ийн шагналыг эх орондоо авчирч байсан
нэгэн.
С.Юм-Агь:
Тэрээр охиндоо их өвөрмөц нэр хайрласан. Охины нэрийг С.Юм-Агь гэдэг.
Карлсон:
"Дээвэр дээр суудаг Карлсон дэгжин маягийн
Карлсон…” гээд дуулдаг энэ эрхмийг ноён бондгор гэдэг нэрээр нь хүмүүс
мэднэ. Жавхлан, ноён бодгор 2 багын найзууд. Ховор зураг.
Гэгээн Зөвлөлт:
Ээлжит нэгэн хит болсон дуу нь Монгол
улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав багштайгаа хамтарч
дуулсан "Ахан дүүсийн дуу” байлаа.
Хүсэлтийн бус зүтгэлийн хариу:
Төр хишгээ хайрлаж
С.Жавхланд Монгол улсын гавъяат жүжигчин цолыг олгов. Үүнд олон хүн
шүүмжлэлтэй хандаж байсан ч хийгээд чадаж байгаа хойно яаая гэхэв. Нүдээ
олсон шагнал юм.
Туг ч барина, тугал ч хариулна:
Жавлан гавъяат маань
ард түмнийхээ дунд нэг хэсэг нэр хүндээ алдсаныг нуух юун. Тэр нь улс
төрд хүч үзсэн явдал байлаа. Олон хүн "зүгээр л дуугаа дуулаад, хайр,
энэрлээ хүртээд явж байхгүй яав даа” гэж байсан. Түүний дараагаар мөн
"Гал үндэстэн” хэмээх холбоонд нэгдэн Монголоо аврах их үйлсэд мордсон.
Гэхдээ төд удалгүй юунаас болсон юм бүү мэд гарчихсан. Эр хүн тугч
барина, тугал ч хариулна гэдэг нь л энэ болж байх шиг.
6677:
Тэрээр хоолойныхоо хүчээр "баавартай” амьдарч
байгаа нэгэн. 6677 дугаартай "Lexus-570” машинтай. Тэрээр үргэлж
машиндаа, монгол гутал, хувцас, гол зэвсэг микрофонтойгоо явдаг.
Гал:
Одоо тэрээр гадаадад тоглолтоор явж байгаа бөгөөд
явахаасаа өмнө Монголынхоо 21 аймгаар очиж "Тулганы гал асаах” ёслолыг
үйлдсэн. Гавъяатын тулганы гал үргэлж асч байх болтугай.