Main » 2011 » есдүгээр сар » 1 » Монголын Анжелина Жолигоор “Түшиг” их дэлгүүрийн захирал Э.Мөнгөнцэцэг тодорлоо
2:04 PM
Монголын Анжелина Жолигоор “Түшиг” их дэлгүүрийн захирал Э.Мөнгөнцэцэг тодорлоо
Холливудын сайхан бүсгүй жүжигчин Анжелина Жолитой усны дусал мэт ижилхэн нэгэн бүсгүй бол яахын аргагүй "Түшиг” их дэлгүүрийн захирал Э.Мөнгөнцэцэг билээ. Тэр тусмаа   түүний хамар, уруул, нүд, хөмсөг гээд тоочоод байвал төстэй зүйл нэлээдгүй их.  Э.Мөнгөнцэцэгийг  энэ тэнд явж байхад  зарим нэг хүмүүс Анжелинатай Жолитой адилхныг нь  гайхан цоо ширтэж барьц алдуулах тохиолдол мэр сэр гарч байсан гэдэг. Тэрээр "Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байснаас гадна гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн нэгэн.
 Монголд брэнд гэдэг нэр сураг төдий байхад тансаг үнэртнүүдийг оруулж ирсэн сүйхээтэй, чамбай бизнесмэн бол  түүний нөхөр Г.Баттүшиг. Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан хатагтай Сүхээгийн ганц хүү гэдгээр нь бизнесийн хүрээнийхэн сайн мэддэг. Тэрээр АНУ-д боловсрол эзэмшиж ирээд эхнэрийнхээ хамт аав, ээжийнхээ бизнесийг үргэлжлүүлж байгаа.    Тэд  "Түшиг”  ХХК-аа групп  болгон үргэлжлүүлж, Түшиг их дэлгүүрээс гадна Улаанбаатар их дэлгүүрээ нээж  амжилттай ажиллуулж байгаа юм. Монголын Анжелина Жоли өдгөө тэрсхэн хоёр хүүхдийн ээж төдийгүй  сүүлийн үед  "Улаанбаатар" их дэлгүүрийн захирлаар ажиллан, Монголын бизнесмен эмэгтэйчүүдийн нэгэн нүүр царай нь болж яваа билээ.  

Б.Эрдэнэ

Views: 565 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]