Main » 2011 » есдүгээр сар » 22 » Монголын “тагнуулч” эмэгтэйг илрүүлжээ
10:00 AM
Монголын “тагнуулч” эмэгтэйг илрүүлжээ
 

ОХУ-ын Буриадад Монгол Улсаас илгээсэн тагнуулчийг илчилсэн сурагтай. "Информ Полис” агентлагт мэдээлснээр Буриадын Дээд шүүхэд саяхан явуулсан шалгалтаараа хууль бусаар ажилд орсон этгээдийг илрүүлжээ. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Виссарион Гомбоевын туслах Уранчимэг нь Монголын иргэн бөгөөд хууль бусаар ажилд орсныг тогтоосон байна. "Информ Полис” агентлагийн сурвалжлагч Борис Агутин "Буриадын шүүх засаглалын зүрхэнд гадаадын иргэн ажиллаж байсныг саяхан илрүүлж, ажлаас нь чөлөөлсөн. Дээд шүүхийн шүүгчийн туслахаар ажилд ороод зогсохгүй. Нэлээн хэдэн ажил ажилласан Уранчимэг гэгч этгээд энэ хугацаанд улсын чухал нууц мэдээллийг гадаадад зардуулаагүй гэсэн баталгаа байхгүй. Түүний хувийн хэргийг шалгахад Улаанбаатарт дээд сургууль төгссөн гэдгээс өөр мэдээлэл олж чадаагүй. Хамтран ажиллаж байсан хүмүүс нь түүний биеэ ихэд сэжигтэй авч явдаг байсныг дурссан. Магадтай тэр бүсгүй дэлхийн II дайны үеийн Германы домогт тагнуулч Мата Харигийн адил нууц даалгавар гүйцэтгэж явсан ч юм билүү" хэмээжээ. Уранчимэгийн эх нь Буриадын Дээд шүүхийн дарга Анатолий Хориноевын хувийн массажист байсан тул охиноо ажилд ороход тусалсан бололтой.

Views: 607 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]