4:43 PM МУГЖ С.Жавхлан 20 хүүхдийн эцэг болно | |
Монгол ахуйгаа шүтэн биширч өвөг дээдсээрээр бахархдаг дуучин С.Жавхлан түмэн олноос төр эхэлдэг хэмээн үздэг тул төр засах нарийн ухааныг тулганы галаас эхлээд байгаа. Түмэн нь галтай болохоор төр нь дагаад галтай болно доо хэмээн холыг харан яваа тэрээр Монгол орноо бүтэн тойрч яваа билээ. Өмссөн зүүснээсээ эхлээд яриа хөөрөө нь илт өөрчлөгдөх болсон түүнийг 13-р зуунаас илч болон илгээгдсэн хүн гэсэн яриа ч сүүлийн үед гарах болсон. Харь оронд очоод мөнгөтэй хөгшчүүл монгол бүсгүйчүүдийг эзэгнэж байгааг харсанаас сэтгэл нь эмзэглэх болсон дуучин маань нэг биш нэлээн хэдэн эхнэртэй болохоор сэтгэл шулуудаад байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнө монгол генээ авч үлдэх хэрэгтэй хэмээн эрчүүдэд хоёр эхнэртэй байхыг уриалаад байсан "Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатартай дөрөө харшуулахаар шийдсэн гавьяат маань 15-20 хүүхэдтэй болохоор төлөвлөөд байгаа аж. Тэрээр өөрийн гэргий "Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгийг араг түшүүлэн амаржуулж байсан. МУГЖ С.Жавхлан бодсоноо хэрэгжүүлж хэд хэдэн эхнэртэй болбол мөн л араг түшүүлэн амаржуулах нь мэдээж. Монголын үрс маш олон болтугай гэж Их зохиолч Д.Нацагдоржийн чандлан захисан гэрээсийг чадалтай дээрээ биелүүлэхээр шийдсэн гавьяатын энэ санал орчин цагийн бүсгүйчүүдэд хэр таалагдах юм бол доо. | |
|
Total comments: 0 | |