Main » 2011 » 11-сар » 4 » МУГЖ С.Жавхлан хүний нүд тэс цохижээ
10:37 AM
МУГЖ С.Жавхлан хүний нүд тэс цохижээ
МУГЖ С.Жавхлан хүний нүд тэс цохижээ

Гал голомт,  Монгол ёс заншлаа нэрийн хуудас болгон өргөмжилж урлаг, улс төрийг    хослуулан яваа МУГЖ С.Жавхлангийн  13-р хороололд байрлах "Хөх нуруут” ресторанд хэсэг залуус төрсөн өдрийн баяраа тэмдэглэжээ. Халамцсан залуус караокений дууг тавиулахаар зөөгчийг дуудаж.  Зөөгч ирэхгүй удсанд бухимдсан залуус хамгаалагчтай маргалдаж улмаар  "Эзнээ  дууд, та нар шиг жижиг гаруудтай харьцахгүй”  дээрээ тулсан юм байх. Энэ үед  МУГЖ С.Жавхлан орж ирээд "Чи муу юу гээд байгаа юм, Наад амаа тат” гээд үйлчлүүлэгчийнхээ  нүдийг нь таглартал цөм цохисон гэнэ. Хажуу хавиар нь байсан хүмүүс  зодуулсан залууг  амнаасаа болсон хэмээгээд өнгөрсөн аж.  Монголчууд эртнээс  архи дарсыг хэтрүүлэн хэрэглэхийг цээрлэж  дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж уу  хэмээн сургасаар ирсэн.   Харамсалтай нь,  энэ үг биеллээ олох нь бүү хэл Монгол улс  нэг хүнд жилд  ноогдох архины хэмжээгээр дэлхийд дээгүүр давхиж явна.  Өвгөдийн сургаалыг  тэргүүнд тавьдаг   дуучин  С.Жавхлан  баар сав ажиллуулж  Монголчуудыг архин далайд живүүлэх ажилд гар бие оролцож яваа. Үүний оронд "Хөх нуруут" ресторандаа архи зарахаас татгалзаж,    архины эсрэг сурталчилгаа, лекц уншвал Монголын хойч үед жинхэнэ  буян болох биз ээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 646 | Added by: beatbox_battle | Tags: МУГЖ С.Жавхлан хүний нүд тэс цохижэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]