Main »
2011 » есдүгээр сар » 15 » МУГЖ T.Баясаглан zagvariin ertuntsiig sonirhov
6:06 AM МУГЖ T.Баясаглан zagvariin ertuntsiig sonirhov |
Уран бүтээлээ
завсарлаж, бизнест хүч сорьж яваа гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан
Азийн шилдэг дизайнеруудын барааг худалдах томоохон дэлгүүр нээх гэнэ.
Тэрбээр загварын ертөнц дэх шинэ содон мэдээллийг сонирхож, сүүлийн үед
моодонд орж буй хувцас гоёлыг судалж эхэлжээ. Дуучин бүсгүй хотын төвд
байрлах нэгэн цогцолборт дэлгүүрээ нээх бөгөөд гоо сайхны салон ч
байрлуулахаар зэхэж буй аж. Телевиз, эмнэлэг байгуулсан түүний хувьд
загварын ертөнц амжилт олох боломжтой гэж үзсэн байна. Тэрбээр шинэ
бизнесийнхээ тухай "Монгол охид бүсгүйчүүд европ загварын хувцсыг
чанартай боловч хэмжээ нь том гэж үздэг. Биед нь зохицсон хэмжээ,
гоёмсог загварын хувцас авахаар олны танил дуучид, загвар өмсөгч,
миссүүд ихэвчлэн БНСУ-ыг зорьж байгаатай олон удаа таарсан. Тиймээс
эдний сонирхож буй гоёлыг эх орондоо авчрах тухай бодсон юм” хэмээн
тайлбарласан. Харин найз нөхөддөө "Рок попынхон бие биеэсээ өрсч,
дэлгүүр нээж байхад би юугаараа дутдаг юм бэ. Хувцасны наймааг нь бут
цохино оо” хэмээн онгирчээ.
|
Views: 652 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |