8:32 AM Н.Батцэцэг миссийн тэмцээн зохиодог ажилтай | |
"Монголжин” студийн захирал, МУГЖ Н.Батцэцэг АНУ-д ажиллаж амьдраад нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Хэдий харийн нутагт амьдарч байгаа ч тэрбээр найруулагч нөхөртэйгээ хамт уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж, томоохон арга хэмжээг зохион байгуулсан хэвээр. Бүр өөрийн гэсэн "Хулангоо” нэртэй төв хүртэл байгуулаад авсан аж. Үзэгч олны хайр талархлыг хүлээсэн жүжигчин маань АНУ-д өөрийн нэрэмжит миссийн тэмцээн зохион байгуулдаг ажилтай болжээ. Энэхүү тэмцээнд нь тус улсад ажиллаж амьдарч буй Монгол бүсгүйчүүд оролцсон бөгөөд титмийн эзэн багагүй шагнал гардсаны зэрэгцээ олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр болсон гэнэ. Жүжигчин бүсгүйн хувьд, миссийн тэмцээнээрээ дамжуулан эх орноо сурталчлах, АНУ-ын загварын ертөнцөд Монгол бүсгүйн орон зайг бий болгох хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Харин мэргэжлийнхээ тал дээр сургалт зохион байгуулах, шинэ залуу жүжигчдийг төрүүлэх ажлыг эх орондоо ирээд хийхээр төлөвлөсөн гэнэ. | |
|
Total comments: 0 | |